Формула 1 ДАШТ-нд 2011 оноос хойш тасралтгүй оролцож байгаа Мексик нисгэгч Серхио Перезын талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэгвэл Серхио Перез Мендоза саяхан зарим сонирхолтой, хөгжилтэй асуултанд хариулсан байна. Та бүхэнд Форс Индиа багийн нисгэгчтэй хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.
А: Формула1 машин жолоодохоос өөр таны сонирхдог зүйл юу вэ?
СП: Миний хөлбөмбөгийн баг. Би найзуудтайгаа хамт тоглодог багтай л даа. Яг л мэргэжлийн баг. Мексик очсон үедээ багтайгаа хамт урт хугацааг өнгөрүүлдэг. Би өөрийгөө сайн тоглогч, сайн довтлогч гэж хэлж чадна.
А: Хамгийн сүүлд ямар кино үзээд уйлсан бэ?
СП: Амьдрал сайхан – 1997. Роберто Бенини
А. Та юунаас айдаг вэ?
СП: Би сүүлийн үед Трипофобиягаас их айдаг болсон. Айдас хүргэм зэрэгцээ нүхнүүд гэсэн ч харах хэрэгтэй болдог.
А: Хамгийн сүүлд ямар ном уншив?
СП: Ристо Мехидегийн “Urbrands by Spanish”. Брэндийг хэрхэн бүтээж байгаа тухай ном, яг л хот босгож байгаа мэт.
А: Сурагчийн хувийн хэрэгт чинь таныг юу гэж бичсэн байдаг вэ?
СП: Намайг тайван байж, илүү ихийг сурах хэрэгтэй гэсэн байдаг.
А: Та ямар нэг зүйл буруу хийдэг үү?
СП: Дессерт их иддэг. Ямар ч төрлийн терамису дессерт байвал үсрээд л орчихно
А: Ямар нэг цуглуулга байгаа юу?
СП: Бугуйн цаг. Онцгой цагнуудыг цуглуулдаг. Би амьдралдаа тохиосон онцгой мөч бүрт нэг цаг худалдан авдаг. Тиймээс бүх цагнууд маань миний хувьд утга учиртай байдаг. 20 гаруй цаг бий.
А: Аялан тэмцээнээр явах үедээ гэрийнхээ юуг хамгийн их санадаг вэ?
СП: Гэрээ, гэр бүлээ бас ороо.
А: Хамгийн буруу худалдан авалт чинь юу байв?
СП: Их урт жагсаалт гарна. Яг хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна. Нэг удаа нохойндоо электрон нисдэг тэрэг худалдан авч байсан юм байна.
А: Уралдаангүй ням гарагийг яаж өнгөрүүлдэг вэ?
СП: Гэртээ. Өглөө хөлбөмбөг тоглоно. Тэгээд сүмд очоод, дараа нь гэр бүлийнхэнтэйгээ өдрийн хоол иднэ дээ.
А: Таны гаргаж байсан хамгийн ичгүүртэй алдаа юу байв?
СП: Толгойд минь юу ч орж ирэхгүй байна.
А: Та аль Сүпер хүчийг сонгох вэ? Нисэх эсвэл үл үзэгдэгч болох.
СП: Ниснэ.
А: Та шүршүүрт орохдоо дуулдаг уу?
СП: Тиймээ. Би дуулдаг. Яг шүүрүүрт орж байхад миний толгойд Мексик дуунууд орж ирдэг.
А: Анхны харцаар дурлана гэдэгт итгэдэг үү?
СП: Итгэдэггүй.
А: Алдартай байхад хамгийн таагүй зүйл нь юу вэ?
СП: Олон хүмүүс таныг харж, ширтэж, таны тухай ярилцаж байгааг мэдрэх нь таагүй.
А:Таниас асууж байсан хамгийн хачин асуулт?
СП: Та уралдааны үеэр ямар төрлийн хөгжим сонсдог вэ?
А: Таны хүслийн жагсаалт?
СП: Формула 1 Дэлхийн аварга болох, бас хоёр хүүхэдтэй болох.
А: Танд 3 хүнийг оройн хоолонд урих боломж байна. Амьд эсвэл үхсэн хамаагүй. Хэн, хэнийг урих вэ?
СП: Айртон Сиенна, Михайл Шумахер, Пабло Эскобар
А: Хүүхэд байхад юу хамгийн сайхан бэ?
СП: Сэтгэл зовних юу байхгүй нь сайхан.
А: Амьдралынхаа турш заавал нэг удаа хийж үзэх зүйл?
СП: Олстой үсрэлт хийх. (bungee jumping)
Г.Баяраа
Уншиж байна |