Танилц, дэлхийн хамгийн хөгшин бодибилдингийн тамирчин Жим Аррингтон. Тэрбээр одоо 85 настай. Энэ рекордынхоо талаар Жим “Санаж яв. Бүх амжилт эвдэгдэхийн тулд л бүтээгддэг” гэсэн байна.
Жим Аррингтон нь Калифорни мужийн Венист болсон мэргэжлийн бодибилдингийн насанд хүрэгчдийн тэмцээнд 83 нас 6 хоногтойдоо оролцсоноор энэ амжилтыг тогтоосон юм. Тэрбээр энэ спортор хичээллээд 70 жил болж байгаа гэнэ. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд Жим биедээ авч байгаа протейн, нүүрс ус, өөх тос зэргийг маш сайн хянах шаардлагатай тулгардаг ажээ.
“Үүрд нэг хэвээрээ байдаг зүйл гэж байхгүй. Хүний бие ч гэсэн ялгаагүй өөрчлөгддөг. Шинэ сорилттой цаг ямагт нүүр тулдаг. Бодибилдинг бол хүнд спорт. Өөртөө маш том зорилго тавих ёстой. Бүх зүйлээс нэн түрүүнд бэлтгэл сургуулилтаа тавих ёстой байдаг. Өөртөө сэтгэл хангалуун байдаг бодибилдингийн тамирчин гэж байхгүй. Хэрвээ шалгарч үлдмээр байвал өөртэйгөө уйгагүй тэмц. Хэрвээ тэгж чадахгүй бол чи хэзээ ч зорилгодоо хүрэхгүй” гэж Жим мөн дурдлаа.
Түүний гэр бүлийнхэн Жимийн Гиннесийн амжилтанд бүртгүүлсэн сертификаттай зураг авахуулах дуртай байгаа бөгөөд түүгээр бахархаж байгаа нь дэлхийн хамгийн хөгшин бодибилдингийн тамирчинд ч гэсэн байнга урам зориг өгдөг гэлээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |