Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөө 41 хот өрсөлдөнө
2017-09-08

 

Монреаль, Нью Иорк, Мехико нарын том хотуудыг багтаасан Хойд Америкын 41 хот 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авч, зохион байгуулах хүсэлтэй байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байна.

 

ФИФА буюу Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны удирдах зөвлөлөөс 20-25 хотыг нь шигшсэн өрсөлдөгч хотуудын нэрсийг энэ оны сүүлээр олон нийтэд зарлах тов гараад байгаа юм. Анхудаагаа өргөтгөсөн бүтэцтэйгээр буюу 48 багийн хооронд зохиогдох 2026 оны ДАШТ-ийг зохиох хотуудын тоонд Марокко хотын нэр мөн байна.

 

Дээр дурдсан мэдээлэлтэй холбоотой шийдвэрийг ФИФА-ын конгрессээр ирэх зургаан сард гаргах ёстой юм.

 

“Зохион байгуулах хотууд нь нэгдсэн болон хамтарсан зохион байгуулалт гэдгийг зүй ёсоор илтгэх болно. Тус хотууд нь дор бүрнээ хүн төрөлхтний хамгийн том спортын наадмыг хүлээн авахын тулд хамгийн шинэлэг, гайхалтай саналуудыг бидэнд хүргүүлэх болно. Тэгээд мэдээж хэрэг хамтарч зохиох явдал нь Хойд Америк дахь хөлбөмбөгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, урагш хөдөлгөх хөшүүрэг болох болно” хэмээн Хамтарч Зохиох Комиссын тэргүүлэгч Жон Кристик сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ цохон тэмдэглэсэн байна.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин