Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
957 дугаар байрнаас эхэлсэн Их дуулга
2017-09-08

 

Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээний талаар мэдээлэл хүргэж байсан. Ялангуяа эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн чансаанд топ-10 дотор бичигддэггүй гурван тамирчин байгаа талаар бичсэн. Бүр тодруулбал хоёр нь дэлхийн чансаанд хэдэд байдгийг ч мэдэх хүн байхгүй гэхэд болно.

 

Хэдхэн хормын өмнө дээр дурдсан хоёр тоглогчийн нэг болох Слөүн Стифэнс шигшээд тоглох эрхээ авлаа. Тэрбээр хагас шигшээд 37 настай Венус Уиллиамстай таараад байсан юм. Гурван үеийн турш үргэлжилсэн тоглолтод Стифэнс 6:1, 0:6, 7:5 гэсэн онооны харьцаатай Венус Уиллиамсыг буулган авсан байна. Тэрбээр шигшээ тоглолтод Коко Вандевеге, Мэдисон Кийс нарын хэн хожсонтой нь тоглох юм.

 

“Энэ хүртэл үзэж туулснаа үгээр илэрхийлэхийн аргагүй байна. Өдийг хүртэл туулсан бүхэн минь үгээр илэрхийлж чадамгүй байсан.” гэж хоёрдугаар сард хөлөндөө мэс ажилбар хийлгэсэн Стифэнс сэтгүүлчдэд хэллээ.

 

Мөн “Хэрвээ хэн нэгэн намайг энэ жил хоёр ч тэмцээний хагас шигшээд шалгарч, их дуулгын шигшээ тоглолтод оролцоно гэж хэлсэн бол тэр үед би муужирч унах байсан биз. Би яг одоо тийм л мэдрэмжийг мэдэрч байна. Яг яаж ийм амжилтанд хүрчихсэнээ өөрөө ч сайн хэлж мэдэхгүй нь. Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл гэдэг үгээр л илэрхийлэх байх даа” хэмээн өдгөө 24 настай Стифэнс яриагаа үргэлжлүүлсэн юм.

 

Сонирхуулахад тэрбээр 7 сарын 31-нд буюу одоогоос сар гарны өмнө гаргасан дэлхийн мэргэжлийн теннисийн холбооны чансаанд 957 дугаар байранд бичигдэж байсан юм. Хамгийн сүүлд 2013 онд Их Дуулгын 4 тэмцээний нэг болох Австралийн Нээлттэй тэмцээнд хагас шигшээд шалгарч байсан Америк бүсгүй анх удаагаа их дуулгын тэмцээнд түрүүлэхэд ердөө ганцхан хожил л үлдлээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин