Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
ХААН Банк, МИАТ ХК хамтарсан урамшуулалт хөтөлбөр эхлүүллээ
2017-09-08

ХААН Банк, МИАТ ХК миль хуримтлуулах хамтарсан урамшуулалт хөтөлбөр эхлүүллээ

Монгол Улсын тэргүүлэгч ХААН Банк нь үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-тай хамтран Монголд анх удаа нислэгийн миль хуримтлуулах урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир нар гэрээг үзэглэлээ.     

Миль хуримтлуулах урамшуулалт тус хөтөлбөрийг ХААН Банкны Платинум кредит карттай хослуулан нэвтрүүлж байгаа юм. ХААН Банк, МИАТ ХК-ийн хамтарсан “Миль хуримтлуулах  урамшуулалт хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээр ХААН Банкны Платинум кредит карт эзэмшигчид картынхаа хэрэглээнд харгалзах миль оноог хуримтлуулан тус оноогоор МИАТ–ын нислэгийн үнэгүй тийз авах, суудлын ангилал дээшлүүлэх, “Чингис хаан”олон улсын нисэх онгоцны буудлын бизнес лоунжаар үйлчлүүлж болох юм. 

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл: “Олон улсад агаарын тээврийн компани болон банкны хамтарсан милийн урамшууллын хөтөлбөрүүд олон байдаг. Энэхүү Олон улсын жишиг урамшууллын хөтөлбөрийг Монголд анх удаа ХААН Банк, МИАТ ХК-тай хамтран хэрэгжүүлэх болсондоо  баяртай байна. ХААН Банкнаас зээлийн эрхтэй кредит картууддаа олон улсын жишигт нийцсэн урамшуулал давуу талыг санал болгох олон ажлуудыг хийсээр байгаа билээ. Үүний томоохон жишээ нь өнөөдрийн эхлүүлж буй Платинум кредит картаараа миль хуримтлуулах урамшуулалт хөтөлбөр юм” хэмээн онцоллоо.  

МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир: “Олон жил хүлээлттэй байсан миль хуримтлуулах хөтөлбөрийг бид  ХААН Банктай хамтран анхлан эхлүүлж, ажил хэрэг болгож байна. Энэ удаад ХААН Банкны Платинум карттай харилцагчдад санал болгож буй бөгөөд цаашид бүх төрлийн карт эзэмшигчдээ урамшуулалт хөтөлбөрт хамрагдах боломж олгохоор ажиллаж байна” гэдгээ онцлон дурдлаа.

Ийнхүү олон улсын жишигт нийцсэн кредит картын хэрэглээндээ урамшууллын миль тооцуулах хөтөлбөр Монголын зах зээлд нэвтэрлээ. ХААН Банкнаас энэхүү хөтөлбөрийн нээлтийн бэлэг болгон 2017 оныг дуустал шинээр Платинум кредит карт эзэмшигч болсон бүх харилцагчиддаа 5000 миль оноог шууд олгох юм.  Дашрамд дурдахад 15,000 миль хуримтлуулахад Бээжин-Улаанбаатар чиглэлийн хоёр талын нислэгийн тийз авах боломжтой болдог байна. Харин өмнө нь Платинум карт эзэмшигч болсон харилцагчдын хувьд картаа идэвхтэй ашиглах тутам миль оноо илүү хуримтлуулна.  

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-08