Ситройн багийн Ирланд нисгэгч Крэйг Брийн ирэх сард болох Испанийн раллид оролцохгүй болжээ. Хэдийгээр түүнд өөрт нь ямар нэг асуудал байхгүй ч энэ шийдвэрийг багийн удирдлагууд гаргасан байна.
Саяхан Франц улсад болсон шинэ машины туршилтад орсон түүнийг холимог замын уралдаанд тохирохгүй гэж үзсэн байна. Энэхүү шийдвэрийг Ситройн багийн гүйцэтгэх захирал Ивес Маттон гаргажээ. Харин тус багийн нэрийн өмнөөс Их Британийн Крис Мики, Францын Стефан Лефебуре, АНЭУ-ын тамирчин Халид Аль-Кассими нар Испанийн раллид оролцох болжээ.
ДАШТ-ий 7-р байранд 64 оноотой бичигдэж байгаа Ирланд эрийн хувьд энэ нь тун гэнэтийн мэдээ байлаа. К.Брийн энэ улирлын эхний 10 уралдааны 9-т оролцож 5 удаа 5-р байр эзлээд байгаа билээ.
Г.Баяраа
Уншиж байна |