Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Док Ривэрс: Би ийм сэргээн босголтыг харж байгаагүй
2017-09-07

Нэгэн цагт Бостон Сэлтикс багийн дасгалжуулагч явсан Док Ривэрсийг сагсан бөмбөг сонирхогчид мэднэ. Тэрбээр 2013 онд Бостон Сэлтиксээс явсан. Шалтгаан нь шууд аваргын төлөө дайралт хийх Клиппэрстэй нэгдэх байлаа. Өөрөөр хэлбэл уналтанд ороод байсан багийг сэргээн босгож карьерийнхаа он жилүүдийг үрэх сонирхолгүй байсан гэсэн үг. Рэй Аллэн хэдийнэ явсан, Пол Пирс, Кевин Гарнэтт нарын сүпер одод нь Брүүклин рүү солигдож, үндсэндээ түүнтэй хамт аварга авч байсан хүмүүсээс нэг нь ч үлдээгүй юм.

 

 

Харин түүнээс дөрөвхөн жилийн дараа Клиппэрсийн хамт хүрээгүй оргилд нь түүний орхиж явсан Бостон Сэлтикс хүрч чадлаа. Тэгвэл нэгэн цагт дасгалжуулж явсан багийнхаа талаар Док Ривэрс ийн өгүүлжээ.

 

“Бостон Сэлтиксийг хайрлах хайр маань огт өөрчлөгдөөгүй. Зүгээр л миний хувьд өөрийгөө сорих л байсан. Нэг газартаа 9 жил болсны дараа чи зөв зүйл, эсвэл буруу зүйл алийг нь хийгээд байгаагаа ч ялгаж салгахаа больдог. Гэхдээ тэр үед өөрийгөө зөв шийдвэр гаргаж байна л гэж боддог. Хэдий тийм боловч би тэдэнд одоо болтол сайн сайхныг л үргэлж хүсдэг. Тэд манай өрсөлдөгчид ч гэсэн би яг л ингэж хүсдэг. Би Дэнни Эйнж, Стив Паглуциа багтай холбоотой бүх хүмүүст чин сэтгэлээсээ хайртай. Тэдний миний төлөө хийсэн бүхэнд талархаж явдаг. Дөрвөн жилийн өмнө Брэд Стивэнсийг багийнхаа дасгалжуулагчаар сонгосон нь Дэнни Эйнж болон түүний туслах Майк Заррэн нарын хувьд магадгүй спортын түүхэнд маш он удаан жил харагдаагүй гайхалтай алхам байсан. Өмнө нь ийм гайхалтай сэргээн босголтыг би лав харж байгаагүй” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа онцолсон байна.

 

Бостон Сэлтикс сэргээн босголтын он жилүүддээ үеэ өнгөрөөж байсан ахмад одод болох Кевин Гарнэтт, Пол Пирс нарыг явуулсан нь одоогийн Жэйлэн Браун, Жэйсон Татум нарыг сонгох эрх болж чадсан. Мөн Жэй Краудэр болон Азаиа Томасын төлөө нэгдүгээр тойргийн хойгуурх эрх болон Ражон Рондог өгсөн. Тэгвэл тэр бүхэн нь яг одоогийн байдлаар Кайри Өрвинг, Гордон Хэйвард нарын залуу одод болж хувирчихаад байна.

 

Эдгээрээс гадна Дэнни Эйнжийн хийсэн хамгийн оновчтой үйлдэл нь Док Ривэрсийг орлох дасгалжуулагчаар Брэд Стивэнсийг сонгосон явдал байлаа. Брэд Стивэнсийг ямар ур чадвартай дасгалжуулагч гэдгийг дурьдах илүүц биз. Өнгөрсөн жилийн бүсийн шигшээ цуврал, бүсээ амжилтаар тэргүүлсэн баг, бүх оддын тоглолтонд дасгалжуулагчаар сонгогдсон энэ эрхэм энэ жил 41 настай. Өөрөөр хэлбэлМану Жинобили, Винс Картэр нарын оддоос ердөө ганцхан ах. Энэ бол дасгалжуулагчийн хувьд цэл залуу нас. Ийм насандаа ийм амжилтанд хүрсэн дасгалжуулагч өдрийн од шиг ховор юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин