Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Генетикийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулна
2017-09-07

“Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төслийн нээлт өнөөдөр боллоо. Уг төслийг Даяан дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс (НҮБХХ) Ази Номхон далай, Латин Америк, Африкийн 24 оронд энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байгаа аж.

 

 

Хурлыг нээж БОАЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батжаргал, НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн орлогч Даниела Гаспарикова нар үг хэлсний дараа мэргэжилтнүүд төсөл, генетик нөөцийн талаар илтгэл тавьсан юм. Тодруулбал, БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Булган “Монгол дахь генетикийн нөөцийн хууль эрхзүйн орчин” талаар мэдээлэл хийсэн бол Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх зарчим болон төслийн үйл ажиллагааны талаар Ази Номхон далайн бүсийн зөвлөх Антони Форонда танилцууллаа. Хуралд төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, генетик нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны хүрээлэнгийн 60 гаруй хүн оролцлоо.

 

Нагояагийн протоколыг 2010 онд Биологийн олон янз байдлын конвенцийн X олон улсын бага хурлаар Генетик нөөц ашиглан үр шимийг нь шударга, эрх тэгш хуваарилах тухай баталсан аж. Монгол Улс 2013 оны тавдугаар сард уг протоколыг соёрхон баталж, 2014 оны аравдугаар сард албан ёсны гишүүн нь болжээ. Уг төсөл гурван жил үргэлжлэх юм байна.

 

Хүн төрөлхтөний хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн, эм, биобэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан эсвэл түүнээс санаа авч хийсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Монголд генетик нөөцийн судалгаа олон талаар хөгжсөн хэдий ч эдийн засгийн ач холбогдлыг тогтоож, хамгаалж, ашиглалтад оруулах, үр ашгийг шударга эрх тэгш хуваарилах тал дээр дутагдалтай байдаг. Тиймээс “Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төслийн гол зорилго нь генетик нөөцийн талаар төрөөс баримталж буй бодлого болон хууль, эрх зүйн орчинг сайжруулах, судалгаа шинжилгээг өргөтгөж, генетик нөөц ашиглалтад оруулах, түүний ашгийг тэгш хуваарилахад оршиж байгаа аж.  

 

Р.Ренчиндулам

 

Shuud.mn
Сонин хачин