Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Их дуулгат Серена Уиллиамсаас өөр бүсгүй түрүүлнэ
2017-09-07

 

Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээний шигшээ тоглолт бямба гаригт явагдана. Гэхдээ энэ хооронд хагас шигшээ тоглолт болох билээ. Хэдий тийм ч гэсэн ямартай ч тус тэмцээнд Америк бүсгүй түрүүлэх нь ойлгомжтой болоод байна.

 

1981 оноос хойш анх удаагаа АНУ-ын 4 тамирчин хагас шигшээд шалгараад байгаа учраас тэр юм. Мэдисон Кийс хэдхэн цагийн өмнө Кайя Канепиг хоёр үеийн тоглолтод 6:3, 6:3 харьцаатай буулган авснаар Коко Вандевеге, Венус Уиллиамс, Слоун Стифэнс нарын хамтаар хагас шигшээд шалгараад байна.

 

Эдгээр дөрвөн тамирчнаас өмнөх тохиолдолд нь Крис Эверт, Мартина Навритилова, Трэйси Остин, Барбара Портер нарын 4 Америк тамирчин үлдэж байсан юм. Тэд дэлхийн чансааны 1, 3, 4 болон 11 дүгээр байруудад эрэмбэлэгдэж байсан билээ.

 

Харин энэ жилийнхэн тэднээс арай өөр. Учир нь Вандевеге болон Стифэнс нар чансаанд эрэмбэлэгдээгүй байгаа бол Кийс 15 дугаар байранд байгаа. Харин эднээсээ хамгийн чансаа өндөртэй буюу дэлхийн чансааны есдүгээр байранд бичигдэж буй тамирчин болох Венус Уиллиамс өдгөө 37 настай. Хэрвээ тэмцээн эхлэхийн өмнө энэ дөрвөн тамирчныг хагас шигшээд үлдэнэ гэж хэлсэн бол эвэртэй туулай үзсэн мэтээр харах байсан биз.

 

Гэхдээ өнөөдөр үнэхээр энэ дөрвөн тамирчны нэг нь аваргын цомыг өргөх болчихоод байна. Тэдний ганц нь буюу Венус Уилиамс л өмнө нь их дуулгын шигшээ тоглолтод тоглож байсан туршлагатай. Гэхдээ хагас шигшээд шалгарсан түүний энэ амжилт нь энэ жилийн ердөө гурав дахь тохиолдол юм. Мөн нэг зүйлийг сануулахад тэрбээр 2008 оноос хойш үүнээс цаашилсан амжилт үзүүлээгүй байгаа.

 

Харин Америк  эрэгтэйчүүдийн хувьд бүх зүйл эсрэгээрээ. 2003 онд Энди Роддикын түрүүгээс хойш тэд Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээнд түрүүлээгүй байгаа.

 

Хагас шигшээд Кийс Вандевегетэй, Уиллиамс Стифэнстэй тоглох хуваарьтай байгаа юм. Гэхдээ үүнээс үл хамаарч энэ жил Серена Уиллиамсаас өөр нэртэй Америк бүсгүй их дуулгын аваргын цомыг өргөх нь хүн бүрийн ярианы сэдэв болжээ.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин