Унгарын нийслэл Будапешт хотноо болсон ДАШТ-нд оролцсон жүдо бөхийн шигшээ багийнхан өнөөдөр эх орондоо ирлээ. Тэд Чингис хаан нисэх буудалд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлагч дасгалжуулагч, О.Балжинням баг тамирчдын амжилтын талаар товч танилцуулга хийлээ. Мөн тэрбээр дэмжсэн монголчуудад болон жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгад талархлаа илэрхийлэв. Монголын баг тамирчид ДАШТ-ээс 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн хүснэгтийн III байранд жагссан амжилтыг үзүүлсэн юм.
МУГТ Н.Түвшинбаяр: Монголын ард түмэндээ, жүдог дэмждэг та бүхэндээ баярлалаа. Хамтын хүчээр энэ бүх амжилт ирж байгаа. Монголчуудын хүч хөдөлмөрөөр энэ амжилт ирсэн. Ард түмэндээ баярлалаа.
МУГТ Д.Сумъяа: Давж, ялагдахад хамт байдаг ард түмэндээ маш их баярлалаа. Шигшээ багийн багш нартай баярлалаа. Тамирчин бүрийн ард тусалж дэмждэг байгууллагууд бий. Тэр бүх хүмүүстээ маш их баярлалаа.
МУГТ М.Уранцэцэг: Монголынхоо ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэндээ маш их баярлалаа. Бидний ард маш олон хүн байдаг. Бүгдэд нь баярлалаа.
МУГТ Г.Болдбаатар: 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчтд сайхан амжилттай оролцоод ирлээ. Биднийг тусалж дэмжиж байсан гэр бүл, найз нөхөд, баг хамт олон, бүх байгууллагуудад баярлалаа.
ОУХМ Б.Мөнгөнчимэг: ДАШТ-нд амжилттай оролцоод ирлээ. Тусалж дэмжсэн байгууллагууддаа баярлалаа. Ерөнхийлөгч Х.Баттулгадаа, дасгалжуулагч багш нартай, Монголын ард түмэндээ баярлалаа.
Манай тамирчдаас
-57 кг-ын жинд МУГТ Д.Сумъяа-АЛТ
-48кг жинд МУГТ М.Уранцэцэг-МӨНГӨ
+100 кг-ын жинд МУГТ Н.Түвшинбаяр-ХҮРЭЛ
-60 кг-ын жинд МУГТ Г.Болдбаатар-ХҮРЭЛ
-73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр -ХҮРЭЛ
-63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг-ХҮРЭЛ медалийг эх орондоо авчирлаа.
В.Бат
Уншиж байна |