Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв
Д.Отгондалай: Хариугаа авъя гэж бодсон ч чадсангүй
2017-09-07

 

Германы Хамбург хотноо болсон боксын 19 дэх удаагийн ДАШТ-нд оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.  Манай улсаас дөрвөн ширэн бээлийтэн эх орноо төлөөлөн оролцсноос  “РИО 2016” олимпийн наадмын хүрэл медальт,  МУГТ Д.Отгондалай хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа мандуулсан юм.

 

Тэрбээр “Олимп, дэлхийн хос медальтан гэж дуудагдах эрхэм хүндтэй амжилтад хүрлээ. Энэ хүртэл надтай хамт байж, сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан Монголынхоо ард түмэн, ХХЕГ, Хилчин спорт хороо, АПУ ХК-д маш их баярлалаа. Олимп, дэлхийн хоёр том дэмжээн дээр Францын тамирчинтай тулалдлаа. Хариугаа авъя гэж бодсон ч харамсалтай нь чадсангүй. Боломж олон байгаа. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийж, олон рингин дээр таарах байх. Монгол Улсаас дөрвөн боксчин оролцлоо. Бүгдээрээ медалийн төлөө тоглож, тэмцээнд маш  сайн оролцсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

В.Бат 

Shuud.mn
Сонин хачин