Өнгөрсөн 8-р сарын 31-ний шөнийн 23:59 цагт Европын хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх хаагдсан. Харин яг энэ мөчтэй зэрэгцэн Португалийн Спортинг, Английн Лестер багууд шуурхай тохиролцоог хийж, хагас хамгаалагч Адриен Силваг Английн баг авахаар болсон юм.
Харамсалтай нь энэ наймааны хүсэлт ЕХБХ-нд 15 секундээр хоцорч очсон байна. Улмаар холбоо дүрмийн дагуу хугацаа хоцорсон наймааг буцаасан билээ. Харин үүнийг Английн хөлбөмбөгийн холбоо анхааралдаа авч ОУХБХ-нд наймааг явуулах хүсэлт гаргасан ч дээд шатны байгууллага нь хуучин шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Ингэснээр Адриен Силвагийн наймаа ирэх 2018 оны 1-р сард өвлийн солилцооны цонх нээгдэхэд хийгдэх болжээ.
Г.Баяраа
Уншиж байна |