Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Солилцооны ашиг ба алдагдал
2017-09-07

Хөлбөмбөгийн солилцоо наймааны идэвхитэй улирал дуусч, багуудын үр дүнгээ үзэх ажил эхлээд байна. Тэгвэл өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор хамгийн их ашиг олсон багаар Францын лигийн аварга Монако клуб тодорсон байна. Олон шилдэг тоглогчдоо Европын шилдэг багуудад үдсэн тус клуб өнгөрсөн зун нийт 394 сая еврогоор тоглогчид зарсан байна. Килиан Мбаппег ПСЖ-д 180 саяар, Бэнжамин Мэндиг Манистид 57.5 саяар, Бернардо Силваг мөн Манситид  50 саяар, Тьемуэ Бакайоког Челсид 40 саяар зарсан нь ашгийн ихэнх хэсгийг бүрдүүлсэн байна.

 

 

Харин Монако клуб тэднийг орлуулан Кейта Балди (30 сая евро) тэргүүтэй хэд хэдэн тоглогчийг авсан бөгөөд нийт үнийн дүн нь 105 сая болсон байна.

 

Үүнээс үзэхэд АС Монако клуб өнгөрсөн зуны наймаанаас 289 сая еврогийн ашиг олж, Европын төдийгүй Дэлхийн бүх багуудыг тэргүүлсэн байна.

 

Харин жагсаалтын дараагийн байранд 110 саяын ашиг олсон Германы Боруссиа Дортмунд орсон байна. Үүнд 147 саяар Барсад очсон Осман Дэмбэлэгийн наймаа том түлхэц болсон байна. Тэгвэл энэ багуудын араас  72 саяын ашиг олсон Францын Лион, 47 саяын ашиг олсон Испанийн Реал Мадрид, 42 саяын ашиг олсон Италийн Фиорентина, Сампдория багууд жагсаж байна.

 

Сонирхуулахад өнгөрсөн зун хамгийн их алдагдалтай ажилласан багаар Францын ПСЖ клуб тодорсон байна. Уг нь тэд энэ зун ердөө 75 сая еврогийн худалдаа хийж, 418 сая еврог шинэ тоглогч (Наймар 222сая, К.Мбаппе 180 сая ) авахад зарцуулжээ. Улмаар тэд 343 сая еврогийн алдагдал хүлээсэн байна.

 

Харин тэдний араас 189 саяын алдагдалтай Италийн АС Милан, 186 саяын алдагдалтай Манчестер Юнайтед, 173 саяын алдагдалтай Манчестер сити, 173 саяын алдагдалтай Английн Челси багууд орлоо.

 

Мөн өнгөрсөн зун Европ тивийн Топ-5 лиг(Англи, Испани, Герман, Франц, Италийн дээд лиг)-т тоглодог 98 багаас 41 нь ашигтай ажилласан бол үлдсэн багууд алдагдал хүлээжээ. Харин лигийн дундаж ашгаар жагсаавал Испанийн Ла лиг бусад лигүүдээ тэргүүлсэн байна. Ла лигийн нэг багт дундажаар 9 сая еврогийн цэвэр ашиг ногдож байгаа аж.  

 

Г.Баяраа 

Shuud.mn
Сонин хачин