Сирийн хөлбөмбөгийн шигшээ баг Тегеранд болсон тоглолтод Ираны шигшээ багтай 2:2-оор тэнцсэнээр 2018 оны ДАШТ-д оролцох найдвараа хадгалж үлдлээ. Тамэр Хаж Мухаммедийн оруулсан гоол талбайн зочдод давамгайлал авч ирсэн юм. Энэ гоол нь Ираны багийн хувьд сонгон шалгаруулах шатанд сүүлийн арван тоглолтод алдсан эхний гоол байсныг онцлох хэрэгтэй.
Гэхдээ тоглолтын хоёрдугаар хагас эхлэхэд Ираны багийн Сардар Азмун хоёр гоол оруулж талбайн эзэд давуу талаа эргүүлэн олж авсан байна. Тоглолтын үндсэн цагт талбайн эзэд энэ давуу байдлаа гайхалтай хадгалж явлаа. Гэхдээ шүглийн дараа л тоглолт дуусдаг.
Энэ удаа 90+3 дахь минутад Омар Аль Сомах тэнцээний гоолыг оруулснаар ОХУлсад болох ДАШТ-ийг зорих мөрөөдлөө Сирийн хөлбөмбөгийн шигшээ баг хадгалж үлдэж чадлаа. Өмнөд Солонгосын шигшээ баг Узбекистаны багтай хуурай тэнцсэн юм. Энэ нь тэд өөрсдийн эзлээд байсан А хэсгийн хоёрдугаар байраа хадгалж үлдсэн гэсэн үг. БНСУ-ын шигшээ баг ямартай ч ОХУ-ыг зорих тийзээ авч чадлаа. Ингэснээр А хэсгийн байдал доорхи зурган дээрх шиг дүр зурагтай болж ирлээ.
Харин Сирийн шигшээ баг хэрвээ 10 сард Австралийн шигшээ багтай хийх нэмэлт тоглолтод хожиж чадвал Хондурас, АНУ-ын шигшээ багуудын аль нэгэнтэй тоглох хуваарьтай байна. Хэрвээ тэд энэ хоёр тоглолтод хожиж чадвал ОХУ-ыг зорих эрхээ шууд халааслах юм.
Сүүлийн зургаан жил иргэний дайн тасраагүйн улмаас санхүүжилтгүй байгаа шигшээ баг ямартай ч өөрсдийн мөрөөдлөө хүмүүсийн төсөөллөөс хол газарт авч үлдэж чадаад байна. Одоо тэдэнд мөрөөдөлдөө хүрэхэд хоёр л хожил үлдлээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |