Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Уиллиамс шигшээд хүртэл ганцхан даваа
2017-09-06

 

Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээний хошой аварга Венус Уиллиамс 2010 оноос хойш анх удаагаа тус тэмцээний хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр 2 цаг 34 минут үргэлжилсэн тоглолтод Петра Квитоваг 6:3, 3:6, 7:6 гэсэн онооны харьцаатайгаар гурван үеийн тоглолтод буулган авсан юм.

 

Тоглолтыг 1:1 гэсэн оноотойгоор эхлүүлсэн боловч Квитова дарааллан хоёр оноо авч чадсан. Улмаар 3:1 харьцаатай болох үед хүн болгон Уиллиамс хожигдлоо гэж бодсон ч тэрбээр үлдсэн таван оноог дарааллан авснаар эхний үеийг өөрийн талд эргүүлж чаджээ.

 

Улмаар чансааны 13-т бичигдэж буй Квитова хоёрдугаар үеийг заавал хожих шаардлагатай болсон. Тиймдээ ч үеийн эхнээс алдах эрхгүй тоглолт үзүүлж 6:3 харьцаатайгаар Уиллиамсыг буулган авсан юм.

 

Чансааны есдүгээр байранд эрэмбэлэгдэж буй Уиллиамсын хариу цохилт өгөх үе ирлээ. Өмнө нь энэ хоёр тамирчны хоорондын тоглолт тайбрийкээр шийдэгдэж байсан учраас энэ удаагийн тоглолт ч бас тайбрийкээр шийдэгдэхэд гайхаад байх зүйлгүй байсан юм.

 

Шийдвэрлэх үед Венус Уиллиамс ялснаар мэргэжлийн замналдаа хорин гурав дахь удаагаа их дуулгын тэмцээний хагас шигшээд шалгарсан байна. Мөн үүнээс гадна тэрбээр сүүлийн оролцсон 6 их дуулгын тэмцээний дөрөвт нь ийнхүү хагас шигшээд үлдэж чадлаа.

 

Сонирхуулахад Венус Уиллиамс одоогоос хорин жилийн өмнө буюу 1997 онд анх удаагаа тус тэмцээний шигшээ тоглолтод шалгарч байлаа. Одоо 37 настай бүсгүй хорин жилийн дараа дахин нэг удаа шигшээ тоглолтод шалгарахад ердөө ганцхан хожил үлдээд байна. Мөн Квитоваг буулган авсныхаа дараа тэрбээр 2011 оноос хойш анх удаагаа мэргэжлийн чансааны эхний тавд орж ирээд байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин