Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Тавантолгойн нүүрсийг Япон, БНСУ руу гаргах уу
2017-09-06

 

Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаныхан ОХУ-ын “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцжээ. Тэр үеэр Оросын тал "Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тус боомт шиг боомт байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой" гэсэн саналыг тавьсан аж. 

 

Энэ саналын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаас "Блүүмбэрг Монголиа" телевиз тодруулга авчээ. 

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат: Владивостокийн Восточный боомтоос Япон, БНСУ руу экспортлож байгаа нүүрсний илчлэг 6000 ккал буюу манай Тавантолгойн нүүрсээс 1000 гаруй ккал-оор бага илчлэгтэй байна. Тиймээс бид нүүрсээ угааж, тус боомтоор Япон, БНСУ-ын зах зээлд нийлүүлэх асуудлыг Оросын талтай хамтарч шийдвэл Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. Энэ үүднээс далайд гарцгүй манай орны хувьд төмөр замаар нүүрсээ тээвэрлэхийн тулд Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг маш яаралтай барьж гол төмөр замтай холбох улмаар зүүн хойшоо Сайншанд-Хөөт- Чойбалсан-Эрээнцав чиглэлд төмөр замаа бариад холбочихвол бид зүүн коридорын төмөр замаар нүүрсээ тээвэрлэх боломж бүрдэх юм. Хэрэв Оросын талтай хөнгөлөлттэй тариф тохирч чадвал Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадвар дээшлэх дүр зураг харагдаж байна. Саяхныг хүртэл тус боомт манай Өмнөговийн Цагаанхад шиг битүү хар тоос бужигнасан, ил задгай нүүрсээ буулгаж ачдаг байсан бол сүүлийн 5 жилд дорвитой хөрөнгө оруулалт хийж, дэд бүтэц, технологио шинэчилснээр маш их дэвшил гарсан байна. Мөн нүүрсний тоосжилтийг усан хөшиг үүсгэн дарж, ногоон байгууламж ихээр байгуулсан жишээг манай уурхайнуудад нэвтрүүлбэл ихээхэн үр дүнтэй гэдгийг харлаа.

Shuud.mn
Сонин хачин
Болд:
ХАРИН ЭНЭ НУУРСЧДИЙН НАМААС СОНГОГДСОН ЗАМ ТЭЭВРИЙН САЙД ЧИНЬ УНЭНИЙГ ХЭЛЭЭД ТА НАРЫГ ЕСТОЙ ГАЗАР ДООР ХИЙЖ БАЙХ ШИВ ДЭЭЭ. ХХА ХА ХА
2017-09-07
Болд:
УРВАГЧ САЙРХАГЧИДАА . МАГТААД БАЙГАА 200 КМ-Н ЦАДХИ ЗАХ ЗЭЭЛ ЧИНЬ НУУРСИЙГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЖИШГЭЭР АВДАГ БОЛ ХАМАА БАЙЖУУ. ТА НАР ШИГ ХУДАЛДЛАГДСАН ХУЛГАЙЧУУДААС БОЛЖ УНЭГУЙ АВНА ГЭДЭГ . 10000 КМ ХАМААГУЙ ЗАРДЛАА НУХУУД ТА НАРЫН БЭЛЭГЛЭЛТЙН УНЭЭС УГЧ БАЙВАЛ БОЛОО ЮМ БИШ УУ
2017-09-07
irgen:
unenshuu baigaa yumaa archilj chadahgui baij odoo dalai gatalj shivshig tarih gej. genco uuriin muruudliin huviin shine biznesed zam zasaj baiga yumuu
2017-09-07
Зочин:
TAVANTOLGOIN NUURSIIG MASHI
2017-09-06
Зочин:
МАНАЙ ЭНЭ ТӨРИЙН ТОЛГОЙД ДАНДАА ЯАГААД ИЙМ МАЛНУУД ГАРДАГ ЮМ БОЛ. ХАЖУУХАНД НЬ БАЙГАА БЭЛЭН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ТӨМӨР ЗАМ ТАВЬЧИХАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХАА БАЙСАН 5000 КМ-ЫН АЛСАД ТЭЭВЭРЛЭЭД ЯПОН, СОЛОНГОС РУУ ГАРГАХ ЮМ ГЭНЭЭ. ТЭЭВРИЙН ЗАРДАЛАА ТӨЛӨӨД ӨРТӨГ НЬ ХЭД БОЛОХ БИЛЭЭ. ИНГЭЭД ЖООХОН ХҮҮХЭД ШИГ ӨӨРИЙНХӨӨ ӨРСӨЛДӨГЧ ОРОСУУДАД ХУЛХИДУУЛААД СУУЖ БАЙГАА ЭНЭ АРЧААГҮЙ ТЭНЭГ МАЛНУУДЫГ ДЭЛХИЙН УЛСУУД. ШООЛООД ЭЛЭГ НЬ ХӨШИЖ БАЙГАА БАЙХ ДАА.
2017-09-06
hoho:
4500 km yavj 3dagch ornoruu garaad bid orsoldoh chadvar bh uu? Ulger bna shdee hoorhii
2017-09-06
Irgen:
Orosuud bid hyatad ruu niiluumeer baina ta nar guravdagch oron ruu zar gesen yumdaguudaa. Bid delhiin hamgiin tom nuursnii hereglegch hyatad ulsaad 200 han km naana nuursnii tom ordtoi. 4500 km yavsan nuurs orsoldoj chadahuu? Orosuud yagad hyatad ruu niiluuleed baigaa yum, Bindiig orsoldogch gej haraad zamaasaa zailuulchihaj baigaa yum bishuu
2017-09-06