Энэ жил 47 настай Аргентин мэргэжилэн Диего Симоне 2011 оноос хойш Испаний Атлетико Мадрид багийг удирдаж байгаа. Энэ хугацаанд багийн амжилт жил ирэх бүрт өсч, өдгөө Европийн шилдэг клубүүдийн тоонд тогтмол багтах болсон. Иймээс ч өндөр амжилттай дасгалжуулагчийг авах гэж Английн багуудаас эхлээд Евроын олон шилдэг клубүүд холбогдож байсан юм.
Тэгвэл өчигдөр Д.Симоне багтайгаа дахин 2 жилийн гэрээ үзэглэсэн байна. Уг нь түүний хуучин гэрээ энэ улирлаар дуусгавар болох байсан юм. Шинэ гэрээг хийснээр 2020 оныг хүртэл Мадридад үлдэх нь тодорхой болсон байна. Ингэснээр Аргентин эр Ла лигт нэг багийг хамгийн удаан хугацаанд удирдсан дасгалжуулагч болж түүхэнд үлдэж байна. Тэрбээр Дэлхийн хамгийн өндөр цалинтай 10 дасгалжуулагчийн тоонд багтдаг бөгөөд өнгөрсөн улиралд 5.1 сая фунтын цалинг авч байжээ.
Диего Симоне Атлетико Мадрид багтай хамт Ла лигийн аварга, Испанийн эзэн хааны цомын аварга, Сүпер цомын аварга болж байсан бол Аваргуудын лигийн финалд 2 удаа тоглож, Европа лигийн аварга, Европын Сүпер цомын аварга цолуудыг хүртэж байжээ.
Г.Баяраа
Уншиж байна |