Дэлхийн найман удаагийн аварга Италийн домогт тамирчин Валентино Росси өнгөрсөн долоо хоногт бэлтгэлийн үеэр осолд орж гэмтэл авсан. Ослын улмаас түүний баруун хөл хугарсан юм. Тэгвэл Итали эр энэ долоо хоногт болох Сан Мариногийн гранприд оролцох гэнэ.
Хэдийгээр Россигийн эмч түүнд 30-40 хоног гам барих хэрэгтэй сануулсан ч тэрбээр ДАШТ-ий байраа ахиулахыг илүүд үзсэн байна. Тэрбээр энэ жилийн ДАШТ-ий нисгэгчдийн цомын хүснэгтийн 4-р байранд бичигдэж байгаа юм. Энэ нь түүний хувьд анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа бэртэлтэй уралдаж, амжилт гаргаж байсан тохиолдол бий.
Уг нь Мүвистар Яамаха багийнхан энэ долоо хоногт Россигийн оронд нөөц нисгэгч ашиглахаар ажиллаж байсан ч шилдэг нисгэгч өөрөө уралдах санал гаргаснаар тэгэх шаардлагагүй болсон юм. Сан Мариногийн гранпригийн байрлал тогтоох уралдаан бямба гарагт, үндсэн уралдаан ням гарагт болно.
Г.Баяраа
Уншиж байна |