Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Сэтгэлд хоногшсон Будапештын Дэлхийн аварга
2017-09-04

Гэрэл зургуудыг Mongolian Judo Association хуудаснаас авав.

 

Унгарын нийслэл Будапешт хотод Жүдо бөхийн ДАШТ долоон өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Домогт боксчин Ласло Паппын нэрэмжит 10 гаруй мянган үзэгчийн суудалтай ордонд болсон уг тэмцээн олон талаараа онцлог байв. Жишээлбэл, уг тэмцээнд 120 орны 729 тамирчин  өрсөлдсөн нь түүхэнд IV байранд орох үзүүлэлт байсан юм. Өөрөөр хэлбэл 2017 оны Дэлхийн аваргын өрсөлдөөн, чанарын хувьд тун өндөр үнэлгээтэй байлаа. Мөн тэмцээний шагналын сан 1 сая еврод хүрсэн нь зохион байгуулагч орон өндөр ач холбогдол өгсний илрэл.

 

 Түүхийн хуудсыг эргэн сөхвөл Жүдо бөхийн ДАШТ-ний анхны медалийг МУГТ О.Балжинням, Д.Баттулга нар авчирч байжээ. 1989 онд Югославын Белград хотод (одоогийн Серби улсын нийслэл) болсон тэмцээний -95кг жинд зодоглосон О.Балжинням мөнгө, -60 кг жинд зодоглосон Д.Баттулга хүрэл медаль хүртсэн нь ДАШТ-ий анхны медалиуд байсан юм. Өдгөө шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа нэрт бөхийн гаргасан амжилтаас хойш 2005 он хүртэл уг тэмцээнээс манай тамирчид медаль хүртэж чадаагүй байсан нь Дэлхийн аваргын дэвжээ ямар өндөр байсныг гэрчилнэ. Харин сүүлийн 12 жилийн үзүүлсэн амжилтыг эргэн харвал үзүүлсэн амжилт эрс өсч, 10 медаль хүртсэнээс гадна энэ хугацаанд гурван Дэлхийн аварга цолтон (Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар) манай улсаас төрөн гарчээ.

 

Гавьяат тамирчдын урамтай эхлэл

 

 

Энэ жилийн ДАШТ-нд манай улс бүтэн багаар оролцсон бөгөөд зарим жингүүдэд хоёр ч бөх гарч зодоглосон юм. Энэ нь өндөр амжилт хүлээдэг болсон үзэгч бидэнд сайхан завшаан байлаа. Баг тамирчид маань ч эхний өдрөөс эхлэн медалийг бороог оруулсан бөгөөд эрэгтэй -60кг жинд барилдсан МУГТ Г.Болдбаатар хүрэл, эмэгтэй -48кг жинд МУГТ М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэн. Өмнө нь хоёулаа Дэлхийн аварга болж байсан шилдэг бөхчүүдийн хувьд медалиа ихэрлүүлж чадсанаараа онцлог байлаа.

 

 

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын цор ганцаараа бичигдэж байсан “Дэлхийн аваргын хошой медальтнуудын клуб” нэг өдрийн дотор 2 шинэ гишүүнтэй болсон юм. Мөн гавьяатуудын урамтай эхлэл булган сүүлтэй байж, араасаа дахин олон медалийн эздийг төрүүлсэн юм.  

 

Хоёр дахь Дэлхийн аварга

 

 

 Энэ жилийн аваргад хамгийн их хүлээлттэй оролцсон тамирчин нь МУГТ Д.Сумъяа байсан нь нууц биш. Ердөө жилийн өмнө Рио-2016-д финалдаж, үүнээсээ жилийн өмнө ДАШТ-с хүрэл медаль хүртсэн гээд хамгийн өндөр формтой байсан тамирчин нь тэр. Хэсгийн болон хагас шигшээ барилдаануудад өрсөлдөгчөөсөө илт давуу ялалтуудыг авч байсан тэрбээр шигшээ барилдаанд Японы Цүкаса Ёшидатай тун хүнд барилдааныг хийж ялсан юм. Нийтдээ 13 минут орчим үргэлжилсэн уг барилдаан магадгүй ДАШТ-ий түүхэн дэх хамгийн урт шигшээ барилдаан байсан юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан тарьж чадсан Д.Сумъяагийн бас нэг амжилт нь Япон бөхчүүдийн амжилтын цувралыг зогсоосонд байлаа. Учир нь тэмцээний эхний 2 өдөр бүх алтан медалийг Наран улсын тамирчид хүртээд байсан билээ. МУГТ Д.Сумъяагийн хувьд Монгол Улсаас төрсөн 4 дэх, эмэгтэйчүүдийн төрлийн 2 дахь Дэлхийн аварга жүдоч болсон юм.    

 

ОХУМ Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нар хүрэл медалийн эзэн болов

 

 

Д.Сумъяагийн Дэлхийн аварга болсон баяр дээр баяр нэмсэн тамирчин нь ОУХМ Г.Одбаяр байлаа. Төлөв даруу төрх, нягт нямбай барилдаанаар үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн тэрбээр -73кг жинд зодоглож хүрэл медаль хүртсэн юм. Энэ жингээс анх 2015 онд МУГТ С.Ням-Очир хүрэл медаль хүртэж байсан бол дараагийн Дэлхийн аваргад ийнхүү Г.Одбаяр дахин медаль хүртлээ. Г.Одбаярын энэхүү ялалт нь эрэгтэй -73кг жинд Монголын бөхчүүд тогтмол өндөр хэмжээнд өрсөлдөнө гэдгийг Дэлхий дахинд нотлон харуулж чадсанаараа илүү чухал амжилт байсан юм. Түүний хувьд энэ жил Азийн аваргаас мөнгөн медаль хүртснээс гадна, Бакугийн Их дуулгад түрүүлж бэлтгэл сайтай байгаагаа харуулаад байсан. ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн төлөө 2017 оны Европын аварга Азербайжаны бөх Хидаят Гейдаровтой барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан билээ.  

 

 

Тэгвэл эмэгтэйчүүдийн -63кг жинд үүнтэй яг ижил амжилтыг ОУХМ Б.Мөнгөнчимэг үзүүлсэн юм. 23 настай залуу тамирчны хувьд МУГТ Ц.Мөнхзаяагийн 2015 онд үзүүлсэн амжилтыг дахин давтсан юм. Манай эмэгтэй тамирчид түүхэндээ энэ жингээс 2 дахь медалиа хүртэж байгаа нь энэ боллоо. Тэрбээр өмнө нь 3 удаа ялагдаж байсан Хятадын Ян Жуншиатай хүрэл медалийн төлөө таарч цэвэр ялалтыг авснаар Дэлхийд данстай тамирчдын эгнээнд шилжлээ.

 

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр зорилгоо биелүүлэв

 

 

Монгол түмний бахархал, Олимпийн алт, мөнгө медалийн эзэн, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ жилийн ДАШТ-д жин өгсөж барилдсан юм. Сүүлийн жилүүдэд Үндэсний бөхөөр идэвхитэй хичээллэх болсон нь ч үүнтэй холбоотой байж болох.

 

Тэгвэл тэрбээр жин илүү, нуруу өндөр өрсөлдөгчдийн эсрэг гайхалтай барилдааныг үзүүлж хүрэл медаль хүртсэн юм. Торгуулийн тойрог болон медалийн төлөөх барилдаануудад Гүржийн үлэмж биетнүүдийн дараалан сөхрүүлсэн тэрбээр ДАШТ-ээс анхны медалиа хүртсэн нь энэ байлаа. Өмнө нь хоёр удаа ДАШТ V байрыг эзэлж, медальгүй хоцорч байсан тэрбээр ийнхүү зорилгоо биелүүлж Олимп, Дэлхийн медальтан болов.  

 

Түүхэн дээд амжилт

 

 

Ийнхүү Монголын Жүдо бөхийн шигшээ баг энэ жилийн Дэлхийн аваргад түүхэн дээд амжилтаа үзүүллээ. Тэд 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар Медалийн хүснэгтийн III байранд жагссан юм. Энэ нь 1972 онд ОУЖБХ-ны гишүүнээр элссэн МЖБХ-ны түүхэн дээд амжилтаар бүртгэгдэж байна. Ийнхүү Монголын жүдочид ДАШТ-ээс нийт 21 медаль хүртэж, бүх цаг үеийн XVIII байр jуу дэвшин оржээ. Ирэх жил Азербайжаны нийслэлд болох ДАШТ-ээр энэхүү байр ахих нь гарцаагүй биз ээ.

 

“Хамтын хүч-Амжилт” уриатай шигшээ багийн залуус ийнхүү хүсэн хүлээсэн амжилтаа гаргаснаас гадна шинэ залуу тамирчдgдаа туршлага нэмэхээ  ч мартсангүй. Өнөө жилийн ДАШТ-нд  л гэхэд Б.Хорлоодой, Б.Мөнгөнчимэг, Л.Энхрийлэн тэргүүтэй олон залуу тамирчид оролцож, Дэлхийн шилдэгүүдтэй зодоглосон билээ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Odoo g otgonchechegiig erguulj avcharakh kheregtei
2017-09-05
nuuts noyonton:
Гайхалтай манай тамирчид, цаашид гол зорилт японы алт авдаг байрыг 2 3 руу ухраах бодлого барьж ажиллах нь чухал сумо бөхөөр аврагалж болсон юм чинь жудогоор аврагалж болно энэ бол ойрхон байнх шүү
2017-09-05
Зочин:
japon francuud mundag yum mongolchuud ulsaa bodno gej hezeech baihgui huvial bodno
2017-09-05
Gaaya:
Үнэхээр гайхалтай байлаа. Бүтэн долоо хоног огшлоо. Сумъяа бол Түвшинбаярын адил гайхамшигтай тамирчин түүнд монголын төр Хөдөлмөрийн баатар цол олгох хэрэгтэй. Мөн монгол түмнийхээ эв нэгдлийн билэгдэл болсон бахархалт тамирчин Н Түвшинбаяртаа энэ жилийн Чингис хаан одонг олгоход үнэхээр нүдээ олсон шагнал болно доо. Улс төр энд бужигнаж байх хооронд хэдэн жудочид минь эх орныхоо нэрийг дэлхийд өндөрөөс өндөрт өргөөд орхилоо үнэхээр гайхамшиг. Жудочиддоо маш их баярлалаа. Гүн талархал илэрхийлэн жудочидоо хүндэтгэн мэхиие
2017-09-04
123:
манай найдан аварга энэ 2 бразилийн аль нэг шиг нь өндөр байсан бол рене будаа
2017-09-04
Зочин:
Тамирчиддаа баяр хүргээд амжилт хүсье. Ерөнхийлөгчид захихад биеийн хүчээр бус оюуны хүчээр улс орон хөгжинө шүү. Тамирчид эх орныг хөгжүүлэхгүй. Бизнесмэнүүд, боловсролтой ажилтай залуус улс орныг хөгжүүлнэ шүү. Алийн болгон жүдогоор амьсгалахав дээ. Үндсэн ажил тань монгол түмнийг хагалж бутаргахаас эхэлбэл эвгүй л бна. Таны гол эрмэлзэх зүйл бол Монголчуудын эв нэгдэл шүү. Эхнээсээ ингээд улсын мөнгөөр тэмцээн хэсээд яваад байвал хэцүү л байна
2017-09-04
Даваадорж доржоо:
Эрдэнэтийг залгисан хорт могой Дорлигжав бас юу вэ.нохойн гөлөг шиг юу мэддэг гэж яваа юм бол.Эрхэм ёрөнхийлөгчөө наадхаа Элбэгдоржтой нь хамт зайлуул,монгол улсыг наад 2 чинь сүйрүүлнэ шүү.
2017-09-04
Зочин:
Үеэ нь өнгөрсөн Төмөрхүлэгийг дурсаад ч хэрэггүй хөгшин золбин нохой шүү дэ,бас банди атаархуу новш байхгүй юу.
2017-09-04
zochin:
Бүгдэд нь дахин дахин баяр хүргье.
2017-09-04
mald:
cham shig ork, har mal yuga oilgohov de delhiin hemjeenii yumiig
2017-09-04
Зочин:
Бахдам сайхан Амжилтын эзэд Та нартаа Баяр хүргэе Их амжилт хүсье .Бахархжийн Омогшжийн Баярлажийн
2017-09-04
Зочин:
Зөв ерөнхийлөгчтэй болсон монголчууд бид азтай ард түмэн. Одоо харин ялзарч өмхийрсөн нийгэм, улстөрийн орчноо үтэр түргэн засан тохинуулмаар байна.!!!
2017-09-04
Nohoi dorligjav:
End nohoi Dorligjav yu hiij yavaa yum bol. Mongoliin gaihamshigt tamirchdiig gutaagaad.
2017-09-04
Ontsgui-d:
Ene Ontsgui geed nohor haanahiin mudaak ve, demii temtseen ch geh shig?? Yu ch hiih chadvargui baij chaddag negnee muulahaas tsaashgui garuud bas baih yumaa!!!
2017-09-04
Зочин:
Манайхан мундаг байлаа, одоо хүнд жингээ хөгжүүлмээр бн. Багийн тэмцээнд дан хүнд голдуу болохоор манайхан ялагдах нь аргагүй. Сумъяа бол хамгийн мундаг бсан. Казакстанд ганц медаль авсан нь отгонцэцэг байлаа бас мундаг
2017-09-04
Д:
Тоон дотор усэг гэгчээр энэ Дорлигжав ч юу ч билээ дээ ! Элбэгдоржииг 27-н жил дагаж албан тушаал аваад сурчихсан одоо Баттулгыг бас дагаж баигаад буцаад Ерэнхиин прокурор болно гэж бодсон юм баих даа !!! кккк
2017-09-04
Ontsgui:
Estoi demii temtseen bolson.huviin temtseend medali avaad hamgiin chuhal mongol ulsiin neriig gargah bagiin temtseen deer ylagdsan.uursduu heden tsaas hiij amijirgaagaa bodohoos bish ulsiin neriig gargahgui ymaa.end ireed neeh gaviya baiguultsan ym shig tatvar tulugchdiin mungunuus ih hemjeegeer shagnuulj baidgiig boliulah heregtei
2017-09-04
mald:
cham shig ork, har mal yuga oilgohov de delhiin hemjeenii yumiig
Зочин:
Энэ Тамөрхүлэг яагаал барилдаагүй юм бол?
2017-09-04