Европ тивийн аварга шалгаруулах Сагсанбөмбөгийн тэмцээн үргэлжилж байх хооронд ч Евролигийн багууд шинэ тоглогч элсүүлэх ажлаа эрчимтэй хийсээр байна. Ялангуяа Испанийн лигийн шилдэг багуудын нэг Баскониа хоёр ч шинэ тоглогчийг авчээ.
Эхнийх нь Аргентины шигшээ багийн довтлогч Патрицио Гарино байлаа. Өнгөрсөн хавар NBA-н Орландо Мэжик багтай гэрээ хийсэн тэрбээр ирэх улирлыг NBA-д эхлүүлэх боломжтой байсан ч 8-р сарын 1-ний өдөр багаасаа хасагдсан юм. Харин Испанийн баг тэр даруй Аргентин довтлогчтой холбоо тогтоож элсүүлэн авчээ. Талууд 3 жилийн гэрээг үзэглэсэн байна.
Тэгвэл Аргентин эрийг авснаас хойш 1 хоногийн дараа Баскониа дахин нэг тоглогчийг авсан нь Литвийн залуу од Тадас Седекерскис байсан юм. Энэ жил 19 настай довтлогчийг Испанийн баг 2013 онд эгнээндээ нэгтгээд байсан юм. Улмаар Испанийн лигийн 4 өөр багт зээлээр тоглуулсны эцэст ийнхүү үндсэн багтаа дуудсан байна. Литва залуугийн хувьд Өсвөрийн ДАШТ-с мөнгө, хүрэл медаль хүртсэн нэгэн юм.
Г.Баяраа
Уншиж байна |