Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Итали үйлдвэрлэгчдийн хамтын бүтээл
2017-09-04

 

Италийн шилдэг автомашин үйлдвэрлэгч Феррари, унадаг дугуй үйлдвэрлэгч Бианки компаниуд өнгөрсөн 6-р сард хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Өөр өөрийн салбартаа технологийн тэргүүлэгч байж чаддаг энэ компаниуд хамтарч засмал замын, уулын, электрон зэрэг олон төрлийн дугуйг үлдвэрлэхээр болсон юм.

 

Тэгвэл уг хамтын ажиллагааны хамгийн эхний бүтээгдэхүүн бэлэн болжээ. Энэхүү дугуй нь триатлоны спортод зориулагдсан загвар байсан бөгөөд SF01 нэртэй бүтээл байлаа. Хоёр компанийн инженерүүд болон загвар зохион бүтээгчид хамтран ажиллаж гаргасан энэхүү загварыг Герман улсад болсон “Eurobike Trade” нэртэй үзэсгэлэнгийн үеэр анх олон нийтэд дэлгэсэн байна.

 

Өд мэт хөнгөн хийгдсэн энэ дугуйг бүхэлдээ карбоноос бүтэх бөгөөд дан их бие (рама) нь ердөө 780 грамм жинтэй аж. Мөн энэ дугуйны суудлыг Ферраригийн инженерүүд бүтээсэн бөгөөд дангаараа 94 грамм жинтэй болжээ.

 

Сонирхуулахад Феррари, Бианки компаниуд тун удахгүй унадаг дугуйн хөгжлийн нэг алхам ахиулсан бүтээлийг танилцуулах гэнэ. Энэ нь цоо шинэ хийцийн их бие (рама) байх аж.

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин