Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Раллигийн домгууд Их Британид чуулна
2017-09-04

 

Раллигийн ДАШТ-ий энэ жилийн хуваарьт багтсан 12 дахь уралдаан Уэльст зохион байгуулагдана. Энэ жил 73 дахь удаагаа зохиогдож байгаа Их Британийн раллигийн үеэр үзэгчдэд зориулсан нэгэн сонирхолтой арга хэмжээ болох ажээ.

 

Энэ нь Раллигийн ДАШТ-ий түүхэн дэх домогт машинуудын цугларалт Ралли- Фестиваль байх юм. Одоогоос 20 гаруй жилийн өмнө ДАШТ-ийн өнгө төрхийг тодорхойлж байсан, домогт аваргуудын унаж түрүүлж байсан Лансиа Стратос, Субару Импреза, Ауди Куаттро зэрэг 40 машиныг үзэгчдэд дэлгэх юм.

 

Энэ үйл ажиллагаа Их Британийн раллигийн албан ёсны хуваарьт багтсан бөгөөд Английн соёлын томоохон өвүүдийн нэг Колмонделей цайзын орчимд Ралли-Фестивалийг хийж аж. Арга хэмжээний үеэр ДАШТ-д оролцогч 2 хэсэгт хуваагдан, хуучны сонгодог машинуудаар хоорондоо өрсөлдөх гэнэ.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин