МУ-ын хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр энэ жилийн ДАШТ-ий +100кг жинд зодоглож байгаа. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Бразилийн бөх Давид Моуратай барилдаж вазари үнэлгээгээр ялагдснаар торгуулийн тойрогт барилдах болоод байсан юм.
Улмаар энэ шатанд Гүржийн бөх Адам Окруашвилитэй барилдсан бөгөөд Гүрж эр 2015 оны ДАШТ-с хүрэл медаль хүртснээс гадна, Европын наадмын аварга, Европ тивийн аварга гээд +100кг жингийн шилдэг тамирчдийн тоонд зүй ёсоор багтах чанга өрсөлдөгч байлаа.
Хүч шавхсан өрсөлдөөний эцэст Н.Түвшинбаяр өрсөлдөгчөө гурван торгуулиар ялснаар ДАШТ-ий хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Медалийн төлөөх барилдааныг тэрбээр Гүржийн өөр нэгэн бөх, 2017 оны Европ тивийн аварга Гурам Тушишвилитэй барилдана.
Г.Баяраа
Уншиж байна |