ДАШТ-ий +100кг жинд зодоглож байгаа МУ-ын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр “А” хэсгийн аваргын төлөө Бразилийн бөх Давид Моуратай барилдлаа. Чац, биеийн хүчээр илүү Бразилийн бөхтэй тэрбээр тун хүнд барилдааны хийсэн юм. Харамсалтай нь тэрбээр үндсэн цагийн төгсгөлд вазари үнэлгээ алдснаар ялагдал хүлээсэн байна.
Ийнхүү Н.Түвшинбаяр дагах барилдааныг хийхээр болсон бөгөөд 22:00 эхлэх торгуулийн тойрогт Гүржийн бөх Адам Окруашвилитэй барилдах боллоо. Хэрвээ энэ барилдаанд ялалт байгуувал ДАШТ-ий хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхээ өвөртөлнө.
Г.Баяраа
Уншиж байна |