Английн нэрт хөлбөмбөгчин Уэйн Рүүни өчигдөр цагдаагийн байгууллагад саатуулагджээ. Учир нь тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж байгаад баригдсан байна. Манчестер хотоос холгүй орших Вильмслоу хотын цагдаагийн ажилтнууд хэргийг илрүүлсэн бөгөөд шөнийн 02:00 цагийн орчимд хурд хэтрүүлсэн Фольксваген Бийтл загварын машиныг шалгахад Уэйн Рүүни байсан аж.
Английн шигшээ багийн ахлагч асан Уэйн Рүүниг тэр даруй Чешир мужийн цагдаагийн газарт аваачиж албадан саатуулсан байна. Улмаар Уэйн Рүүни согтуугаар автомашины жолоодсон хэргээсээ болж 9-р сарын сүүлээр Стокфортын шүүхэд дуудагдах бөгөөд шийтгэл хүлээх нь гарцаагүй болжээ.
Г.Баяраа
Уншиж байна |