“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Мерседес баг Монцагийн сорилыг өнгөлөв
2017-09-02

 

Автомашины тэргүүн ангиллын уралдаан Формула 1 ДАШТ-ий Италийн гранпри энэ амралтын өдрүүдэд болно. Энэ нь улирлын хуваарьт багтсан 13 дахь уралдаан билээ. Тэгвэл өчигдөр уламжлал ёсоор гранпригийн өмнөх албан ёсны сорил Монца авто тойруулгад болсон байна. Уг сорилд ДАШТ-нд өрсөлдөгч 20 нисгэгч бүгдээрээ оролцсон бөгөөд хамгийн өндөр амжилтыг Германы Мерседес багийнхан үзүүлсэн байна. Үдээс өмнөх сорилын хүснэгтийг Их Британи нисгэгч Льюис Хамилтон тэргүүлсэн бөгөөд 5.793 км урттай Монца авто тойруулгыг 1 минут 21.537 секундын хугацаанд тойрсон байна. Хүснэгтийн дараагийн байранд түүний багийн хамтрагч Финляндын Вальтери Боттас орсон бөгөөд тэргүүлэгчээс 0.4 секундын зөрүүтэй хугацааг үзүүлсэн байна. Харин үдээс хойшхи сорилыг В.Боттас тэргүүлсэн бол Л.Хамилтон дэд байранд бичигдсэн байна.

 

Тэгвэл сорилын хүснэгтийн дараагийн байруудад Феррари, Рэд Булл, Форс Индиа багийн хослолууд хамтдаа орсон байна. Энэхүү үр дүнгээс харахад Мерседес багийн гишүүд Италийн гранприд өндөр амжилт гаргах магадлалтай байна. Монца авто тойруулгад болсон сүүлийн 3 жилийн уралдаанд Мерседес баг ялалт байгуулаад байгаа бол Феррари баг хамгийн сүүлд 2010 онд тэргүүн байранд орсон юм.   

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин