ОУХМ Г.Алтанбагана өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д хоёрдугаар тойргоос эхлэн барилдаж эхэллээ. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөөд байсан бол хоёрдугаар тойрогтоо Беларусын тамирчин Яхор Варапаюүтай учраа тааран барилдлаа. Манай бөхийн хувьд дэлхийн чансааны 11 дүгээрт эрэмбэтэй бол эсрэг тамирчин дэлхийн чансаанд 39 дүгээр байранд бичигддэг тамирчин байсан юм.
Түүний өмнөхөн манай эмэгтэй тамирчин Ц.Наранжаргал ялагдаад байсан учраас Г.Алтанбагана өнөөдөр эх орноо төлөөлөн үлдсэн цор ганц тамирчин болоод байсан юм. Манай тамирчны хувьд жиндээ нуруугаар өндөр учраас барьц авах тал дээр давуу талтай байлаа. Ингээд 1 минутын хугацаа үлдээд байхад манай бөх өрсөлдөгчөөсөө вазари үнэлгээ салгаж чадсан. Үлдсэн цагт энэ үнэлгээгээ хадгалж үлдэж гэмээнэ манай бөх ялах байлаа. Хэвтээ барилдаанд цаг дуусахтай уралдаж эсрэг тамирчин шийдсэн мэх хийж, улмаар хэвтээ барилдаанд даралтанд шилжсэн ч манай бөх сайн хамгаалж үндсэн цагийг дуусгаж чадсан. Ингэснээр манай бөх гуравдугаар тойрогт Сенегал болон Швейцарийн бөхчүүдийн хэн ялсантай нь хүч үзэхээр боллоо.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |