“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Томас Бах: Цахим тоглоом манай бодлоготой харшилж байна
2017-09-01

 

E-sport буюу цахим компьютер тоглоом нь анх зугаа гаргах хэрэглэл төдий байсан. Харин одоо энэ ойлголтоос хальсан. Тиймдээ ч бидний мэдэх CS:GO, Dota 2, LOL зэрэг тоглоомын дэлхийн аварга шалгаруулах асар өндөр шагналын сантай тэмцээн уралдаанууд зохиогдож, мэргэжлийн тоглогчид хүртэл том гэрээ үзэглэдэг болоод байна.

 

Үүнтэй холбоотойгоор шинэ тутам үүсэн бий болж, хандлага бүрэлдэж буй уг спортыг 2024 оны Олимпийн Наадмаас эхлээд Олимпийн төрөлд нэмэх яриа яригдах болсон. Үүн дээр Олон Улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Манай байгууллагын гол зорилго бол хүчирхийлэлгүй, ялгаварлан гадуурхахын эсрэг байж бүх нийтийн дунд энх тайванг таниулан сурталчлах. Харин энэ зорилго маань видео тоглоомтой харшилж байна. Видео тоглоомд маш их хүчирхийлэл, аллага, дэлбэрэлт, тэсрэлт дүрслэгддэг. Эндээс бүх зүйл ойлгомжтой болж байна” хэмээжээ.

 

Эндээс үзэхэд e-sport Олимпийн төрөлд багтахгүй бололтой.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
яаж бодохоороо компьютер тоглоомыг олимпод оруулах тухай сэтгэдэг байнаа. спорт гэж хэлэхэд ч дутагдалтай эд шүү дээ
2017-09-02
Зочин:
Үнэн шүү
2017-09-02