Испани улсад үргэлжилж байгаа Вуэльта Испани уралдаанд нийт 22 багийн 198 дугуйчин оролцож байгаа. Тэмцээнд нийт 4 баг цагаан хуудсаар оролцож байгаагийн нэг нь Ирланд улсад төвтэй Акуа Блү Спорт баг юм. Харамсалтай нь өчигдөр Алмейра хотын нэгэн зочид буудлын зогсоол дээр байсан багийн автобус руу гэмт этгээдүүд халдаж шатаасан хэрэг гарчээ. Хэргийн газраас ор сураггүй алга болсон этгээдүүд Ирландын багийн 2 дахь автобусанд гал тавьж, багагүй хэмжээний хохирол учруулсан гэнэ. Энэхүү автобусанд багийн амралт, эмчилгээний багажнуудаас гадна, хоол хүнс, гал тогооны хэрэгсэлүүд байсан гэнэ.
Европын цувралд өндөр амжилт үзүүлсэн тус багийнхан энэ жил анх удаа Гранд Тур уралдаанд оролцож байгаа юм.
Г.Баяраа
Уншиж байна |