Европын хөлбөмбөгийн солилцооны цонх хаагдах өдөр хэд хэдэн наймаан хийгдлээ. Эдгээрээр хамгийн том гэж хэлж болох наймааг Английн багууд хоорондоо хийжээ. Тодруулбал Лондоны хотын Арсенал клуб хагас хамгаалагч Окслейд Чемберленийг Ливэрпүүл клуб рүү үдсэн байна. Ердөө 2 өдрийн өмнө Арсенал клуб Челситэй тохироцоонд хүрч түүний Стэмфорд Бриж рүү үдэх дөхсөн ч Англи жигүүр өөрөө Челсид тоглохоос татгалзсан юм.
Харин Ливерпүүл клуб түүний төлөө 35 сая фунтын санал өгөхөд тэр даруй зөвшөөрч наймаа хийгджээ. Саутхэмптон клубын академиас төрсөн шилдэг тоглогчдын нэг тэрбээр Хотон шувуунуудтай 5 жилийн гэрээ үзэглэсэн бөгөөд долоо хоногийн 120.000 фунтын цалин авахаар болсон мэдээтэй байна.
Лондоны багт 6 улирлыг үдсэн 24 настай хагас хамгаалагчийн хувьд 198 тоглолт хийж, 20 гоолыг нэр дээрээ бүртгүүлээд ийнхүү шинэ багт очлоо.
Г.Баяраа
Уншиж байна |