ОУХМ Б.Мөнгөнчимэг шөвгийн наймын барилдаанд Францын бөх Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт Кларисс Агбеньенутай барилдлаа. Үүний өмнөх шатанд мөн Францын бөхтэй барилдаад байсан бол нэг өдөр хоёр Францтай учраа таарсан нь энэ байлаа. Хоёр бөхийн ялсан нь шигшээ 4-т шалгарах барилдаан байсан. Барилдаан эхлээд удаагүй байхад буюу 20 хүрэхгүй секундын барилдаан үргэлжилж байхад Францын бөх манай бөхийн зүүн ханцуйнаас хоёр гараараа барьсан барьцнаас тохох мэхээр цэвэр яллаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |