ОУХМ Б.Мөнгөнчимэг шөвгийн 8-д шалгарах барилдаандаа Францын тамирчин Маргау Пиноттой учраа таарлаа. Түүний өрсөлдөгчийн хувьд Алмата болон Самсуны гран пригийн аварга амаргүй өрсөлдөгч байсан. Ингээд барилдааны цаг дуусахаас 1:11 минутын өмнө хөмөрч вазари үнэлгээ салгаж чадсан. Өрсөлдөгч тамирчны хувьд үнэлгээ дутуу учраас шийдсэн барилдаан үзүүлж байлаа. Ингээд нэг вазаригаа хадгалж үлдэж үндсэн цагаа дуусгаснаар Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Мөнгөнчимэг ялснаар хэсгийн аваргын төлөө буюу шигшээ наймд шалгарсан юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь Францын бөх Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт Кларисс Агбеньену байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |