Эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Ганхайч гуравдугаар тойрогтоо Их Бриьаний тамирчин Эми Ливэсэйтэй барилдлаа. Эхний хоёр тойрогтоо цэвэр ялаад байсан манай бөхийн энэ удаагийн учраа бөх нь Канкуны гран при тэмцээний мөнгө, Будапештийн гран при тэмцээний хүрэл медальт бөх байсан юм.
Мөн л манай бөхөөс чацаар урт, өндөр нуруулаг, уян хатан тамирчин байсан учраас барилдаан өрнүүлж, үнэлгээ салгахад хэцүүхэн байлаа. Хэдийгээр манай бөх идэвхи сайн байсан ч өрсөлдөгчөө тэнцвэрийг нь алдуулж чадахгүй байсан учраас ямар нэгэн байдлаар үнэлгээ торгууль салгаж чадаагүй. Барилдааны цаг дуусахад 1 минут гаран хугацаа үлдээд байхад манай бөхийг дэвжээний шүүгч эхний шидогоор торгосон юм. Нэгэнт шидо торгуулиар торгуулсан учраас манай бөх урагшаа дайрч барилдахаас өөр сонголтгүй болсон. Ингээд 30 гаран секунд үлдээд байхад өрсөлдөгч тамирчин нь дэвжээнээс зугтааж байсан учраас шидогоор торгосон. Гэхдээ манай бөхөд бас нэг шидо өгсөн. Ингээд үндсэн цагт хоёр бөх хоёр хоёр шидотой буюу дахин торгууль авах эрхгүй барилдаанд орсон. Улмаар нэмэлт цаг эхэллээ. Нэмэлт цагт манай бөх ядралт арай багатай байсан. Гэсэн хэдий ч үнэлгээнд улайрч байгад хий гаргасныг нэмэлт цагийн 1:10 минутанд өрсөлдөгч ашиглаж вазари үнэлгээ авснаар ялалт авсан. Ингэснээр манай бөх үзэгчдийн суудалд шилжлээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |