ОУХМ О.Ууганбаатар гуравдугаар тойрогтоо Дюселдорфын гран при тэмцэний хүрэл медальт Молдавын бөх Дорин Готоноагатай учраа тааран барилдлаа. Энэ хоёр бөхийн ялсан нь хэсгийн аваргын төлөө барилдах эрх авах хариуцлагатай чухал барилдаан байсан юм. Тиймээс ч барилдааны эхнээс хэн хэн нь няхуур үзэж байгаа нь илт байв.
Ингээд минут гаран хугацаа өнгөрөөд байхад манай бөх солгой талдаа этээд вазари үнэлгээг түрүүлж салгаж чадсан. Удалгүй дахин нэг шидогоор эсрэг бөхийг торгосон нь маш том давуу талыг манай бөхөд өгсөн гэж хэлж болно. Үлдсэн хоёр минутын хугацаанд үнэлгээгээ хадгалж үлдэх шаардлагатай байлаа. Барилдааны цаг дуусахад 1:15 минут дутуу байхад дахин нэг вазари салгаснаар үндсэндээ ялалтаа халаасласан гэж хэлж болно. Улмаар нэгэнт давуу байдлыг түрүүлж авсан манай бөх ОУХМ О.Ууганбаатар өрсөлдөгчөө 2 вазари үнэлгээгээр ялснаар шөвгийн наймд шалгарч үлэдэхийн төлөө Болгарийн бөхтэй барилдана.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |