Эмэгтэйчүүдийн 63 кг-д манай улсаас барилдаж байгаа хоёр дахь бөх болох ОУХМ Б.Мөнгөнчимэг хоёрдугаар тойрогтоо Финляндын бөх Эмилиа Канерватай гурав дугаар татами дээр гарч барилдлаа. Манай бөхийн хувьд эхний тойрогтоо өрсөлдөгчөө даралтаар цэвэр ялаад байсан бол түүний өрсөлдөгч нь эхний тойрогтоо гоц мөргөөд байсан билээ.
Өрсөлдөгч бөхийн хувьд урт мөчтэй, нуруугаар өндөр амаргүй өрсөлдөгч байсан ч манай бөх зоригтой барилдаж байлаа. Өгөө аваатай барилдаан үргэлжилсээр эхний хоёр минутад ямар нэгэн торгууль, үнэлгээ хэн хэнээсээ салгаж чадаагүй юм. Ингээд барилдааны явцад манай бөх нэг шидогоор торгуулсан боловч барилдааны цаг дуусахтай зэрэгцэн вазари үнэлгээ авч, улмаар тэндээсээ даралтад шилжсэн. Финляндын бөх даралтаас гарч чадалгүй байсаар манай бөх амаргүй өрсөлдөгчөө буулган авлаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |