“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Будапешт-2017: Б.Ганхайч хоёр дахь цэвэр ялалтаа авлаа
2017-08-31

Гэрэл зургийг Mongolian Judo Association хуудаснаас авав.

 

Эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзэж буй манай тамирчин ОУХМ Б.Ганхайч хоёрдугаар тойрогтоо БНСУ-ын бөх Хан Хэ Жутай учраа тааран барилдлаа. Барилдааны эхэнд манай бөх хоёр шидо торгууль авсан учраас үлдсэн цагт хичээх хэрэгтэй болсон. Учир нь дахин нэг торгууль авбал шууд ялагдах аюултай байсан юм. Тиймээс ч үндсэн цаг дуустал идэвхитэй барилдаан үзүүлж алтан үнэлгээгээр ялагч тодрох болсон. Манай бөх бярын хувьд илүү байгаа нь илт мэдрэгдэж байсан ч нэг шидо үнэлгээ дутуу учраас хоёр торгууль, эсвэл үнэлгээ авах мэх хийж ялах сонголт байсан.

 

Улмаар нэмэлт цагийн 44 секунд өнгөрч байхад манай бөх шийдэмгий зоригтойгоор баруун гар шилдсэн, зүүн гар бүснээс барьсан барьцнаас өрсөлдөгчөө шидэж цэвэр ялалт авлаа.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин