Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д гуравдугаар татами дээр Монголын гурав дахь бөх болж Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Парисын Их Дуулгын хүрэл медальт ОУХМ О.Ууганбаатар гаран барилдлаа. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөөд байсан бол хоёрдугаар тойрогтоо 2016 оны Чингдаогийн гран при тэмцээний аварга, залуучуудын Азийн АШТ-ий аварга БНСУ-ын бөх Ли Жа Хунтай учраа таарсан юм. Манай бөхийн хувьд 29 настай бол өрсөлдөгч нь 24 настай тамирчин юм. Ли Жа Хуны хувьд эхний тойрогт БНХАУ-ын бөх Гао Хай Юаныг ялаад байсан.
Барилдааны эхнээс дэлхийн чансааны 10т эрэмбэлэгдэж байгаа манай бөх санаачлагыг гартаа аван барилдаж байсан юм. Идэвхи санаачлага манай бөх илүү байсан нь илт байлаа. Улмаар барилдаан дуусахад 2:19 секунд дутуу байхад гарт өчих мэхээр өрсөлдөгчөө цэвэр ялсан юм.
Манай бөх гуравдугаар тойрогтоо Молдав улсын бөх, энэ оны Дюсселдорфын гран при тэмцээний хүрэл медальт Дорин Готоноаготай учраа таараад байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |