“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Будапешт-2017: Б.Мөнгөнчимэг яллаа
2017-08-31

 

Б.Ганхайчийн араас эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг барилдлаа. Манай бөхийн хувьд энэ жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальтай тамирчин бол түүнтэй эхний шатанд учраа таарсан бөх нь 2013 оны Ташкентийн гран при тэмцээний хүрэл медальт Энэтхэгийн тамирчин Сунибала Дэви Хуйдром байсан юм.

 

Гуравдугаар татамид өнөөдрийн 32 дахь барилдаан болж бүртгэгдсэн хоёр бөхийн барилдаан эхнээсээ манай бөхийн санаачлага дор явагдсан. Барилдаан эхлээд 20 секунд өнгөрч байхад манай бөх хөмөрч вазари үнэлгээ авч улмаар даралтад шилжсэн юм. Ингээд барилдаан эхлээд 52 секунд л өнгөрч байхад манай бөх даралтаар цэвэр ялалт авлаа.

 

Манай бөхийн дараагийн өрсөлдөгч нь энэ жил 18 настай Финляндын бөх Эмилиа Канерва байх болно.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин