Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцоод иржээ. Энэ сарын 20-26 хооронд БНСУ-ын нийслэл болох Сөүл хотноо болсон уг тэмцээнд 26 орны 385 тамирчин 31 төрөлд хуваагдаж өрсөлдсөн байна.
Манай улсын тамирчид 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл хүртэж, дөрвөн тамирчин шагналт байрын эзэлжээ. Мөн эмэгтэйчүүд багийн дүнгээр “Мөнгөн медал, цом”-ын эзэд боллоо.
Эмэгтэйчүүдийн атлетик төрөлд оролцсон Г.Угалзцэцэг Азийн хошой аварга цолтой боллоо. Мөн Х.Түвшинбаяр, У.Оюундарь,Г.Уянга нар алтан медаль, Д.Бат-Эрдэнэ, Ч.Мянганбилэг, Н.Анужин нар мөнгө медаль, А.Бямбабаяр, Ж.Баянмөнх, Б.Бадамсүрэн, Г.Жамц, М.Мөнход нар хүрэл медалийг авчээ.
Б.Дөлгөөн
Уншиж байна |