Өнгөрсөн мягмар гарагийн шөнө Английн Арсенал клубын албан ёсны дэлгүүрт хулгай оржээ. Энэ тухай Лондон хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Багийн албан ёсны талбай болох Эмирэтс цэнгэлдэхэд байрлах уг дэлгүүр нь Дрэйтон Парк нэртэй юм. Гудамжны хяналтын камерт бичигдснээр хулгайчид нэг машин, хоёр мопед ашиглаж гэмт хэрэг үйлджээ.
Дэлгүүрийн хаалгыг машинаар мөргөж эвдсэн этгээдүүд ихээхэн хэмжээний бараа материал хулгайлсан бөгөөд үүнд өмсгөл, гутал, хувцас , ороолт зэрэг олон нэр төрлийн бараа багтаж байгаа аж. Лондон хотын цагдаагийн газар сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байна.
Г.Баяраа
Уншиж байна |