“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Росс Баркли Эвертонд үлдэнэ
2017-08-31

 

Английн шилдэг залуу хөлбөмбөгчдийн тоонд багтах Эвертон клубын хагас хамгаалагч Росс Баркли энэ зун багаасаа явах нь бараг тодорхой болоод байсан. Ливерпүүл хотын баг түүнийг 50 сая фунтээр үнэлээд байсан нь ч нууц биш. Харин шилдэг хагас хамгаалагч урт хугацааны гэмтэл авсан нь түүний наймаанд багагүй нөлөө үзүүлж байна. Дөнгөж өчигдөр л гэхэд түүний төлөө Челси клуб 25 сая фунтын санал хүргүүсэн ч Эвертон тэр даруй татгалзсан байна.

 

Солилцооны цонх хаагдахад 24 хүрэхгүй цагийн хугацаа үлдээд байгаа энэ үед Росс Барклигийн төлөө өөр багаас санал ирэхгүй бол Эвертон клуб хагас хамгаалагчаа авч үлдэхээс өөр сонголтгүй болно. Энэ жил 23 настай Р.Баркли шөрмөсний гэмтлийн улмаас 3 сарын хугацаанд талбайд гарахааргүй болсон. Эвертон клубын хүүхдийн академиас төрөн гарсан тэрбээр үндсэн багт дуудагдаж 6 улирлыг үдэхдээ 179 тоглолтод оролцож 27 гоол оруулаад байгаа юм.    

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин