“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Будапешт-2017: МУГТ Д.Сумъяа Дэлхийн аварга боллоо
2017-08-31

Гэрэл зургуудыг Mongolian Judo Association хуудаснаас авав.

 

Өчигдөр ДАШТ-ий хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг-н жингийн барилдаанууд боллоо. Тэмцээний 3 дахь өдөр манай улсаас ОУХМ Г.Одбаяр (эрэгтэй -73кг) , МУГТ, Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, залуу тамирчин Л.Энхрийлэн (эмэгтэй -57кг) нар зодоглосон юм.

 

ОУХМ Г.Одбаяр ДАШТ-с хүрэл медаль хүртлээ

 

 

Эрэгтэйчүүдийн -73кг жинд зодоглосон манай тамирчин Г.Одбаяр энэ жил Азийн аваргаас мөнгөн медаль хүртснээс гадна, Бакугийн Их дуулгад түрүүлж одтой барилдаж байгаа. Тэрбээр ДАШТ-ий эхний шатанд гоц мөргөсөн юм. Улмаар 2-р шатнаас тэмцээнээ эхлүүлсэн бөгөөд эхний өрсөлдөгч нь Саудын Арабын Мухаммед Алхабри байсан юм. Г.Одбаяр өрсөлдөгчөөсөө хол илүү барилдаан үзүүлж, 2 вазари үнэлгээ авснаас гадна, даралтаар цэвэр ялж дараагийн шатны эрхээ халаасласан байна.

 

Харин 3-р шатанд түүнтэй АНУ-ын бөх Александр Төрнер барилдлаа. Энэ онд Пан Америкийн наадмаас хүрэл медаль хүртсэн Америк эр мөн л Г.Одбаярт өрсөлдөгч болсонгүй. Манай бөх 2 мин 27 секундын хугацаанд өрсөлдөгчөө цэвэр ялж 1/8 шигшээд шалгарсан юм. Энэ шатанд Г.Одбаяртай Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт Бельгийн Дирк ван Тихельт  таарсан байна. 2008 онд Европын аварга болж байсан туршлагатай тамирчинтай манай бөх тун сайн барилдаж 2минут 29 секундын хугацаанд цэвэр ялжээ.

 

Харамсалтай нь зооны аваргын төлөөх барилдаанд тэрбээр БНСУ тамирчин Ан Чан-Римд цэвэр ялагдсан юм. Ингээд дагах барилдааныг хийхээр болж эхлээд БНХАУ-ын бөх Сайнжаргалтай барилджээ. Энэхүү барилдаанд Г.Одбаяр өрсөлдөгчөө текникийн хувьд бүрэн илүүрхэж 3 удаа торгуулснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон байна.

 

Тэрбээр хүрэл медалийн төлөө 2017 оны Европын аварга Азербайжаны бөх Хидаят Гейдаровтой барилдлаа. Хагас шигшээд цэвэр ялагдал хүлээж, сэтгэлзүйн хувьд тогтворгүй болсон Азербайжаны бөх хүрэл медалийн төлөө тун сайн барилдсан. Улмаар барилдаан нэмэлт цагт шийдэгдсэн бөгөөд ОУХМ Г.Одбаяр тун чухал вазари үнэлгээг авснаар ДАШТ-ээс анхны медалиа хүртсэн юм. Түүний хүрэл медаль нь Будапешт-2017 тэмцээнээс авч байгаа манай улсын 4 дэх медаль байсан бөгөөд Монголын Жүдо бөхийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн тэмцээн болж тэмдэглэгдэж байна.

 

МУГТ Д.Сумъяа Дэлхийн аварга боллоо

 

 

Тэгвэл эмэгтэйчүүдийн -57 кг-н жинд МУГТ, Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн нар барилдлаа. 18 настай залуу тамирчин Л.Энхрийлэн эхний шатанд Казахстаны бөх Анна Казюлинаг цэвэр ялсан бол 2-р шатанд Японы Цүкаса Ёшидад ялагдал хүлээснээр тэмцээнээ дуусгасан байна.

 

Харин энэ жингийн фаворитуудын нэг МУГТ Д.Сумъяа одтой сайхан барилдаж анх удаа Дэлхийн аварга болсон юм. Тэмцээний “А” хэсгийг тэргүүлэн барилдсан тэрбээр эхний шатанд хийлсэн бол араас нь Франц, Хонгконгийн бөхчүүдийн цэвэр ялж чадсан байна. Улмаар хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Квон Юн Жеонтой барилдаж вазари үнэлгээгээр буулган авснаар хагас шигшээд өрсөлдөх болсон юм. Түүний хагас шигшээгийн өрсөлдөгч нь Панамын жүдоч Мириам Ропер байсан юм. Екатеринбург, Чанчунын гранпри тэмцээнүүдээс алт, мөнгөн медаль хүртсэн Панамын тамирчинд тэрбээр ердөө 1минут 22 секундыг зарцуулан цэвэр ялснаар шигшээ барилдаанд өрсөлдөхөөр болсон юм.

 

Харин финалийн барилдаанд түүнтэй Цүкаса Ёшида барилдсан юм. Япон бүсгүйн хувьд ОУХМ Л.Энхрийлэнг 2-р шатанд ялаад байсан билээ. Ур чадвар, бэлтгэлжилт ойролцоо 2 тамирчны барилдаан тун сонирхолтой, өрсөлдөөнтэй, удаан үргэлжилсэн бөгөөд үзэгчдийг 13 минутын турш догдлуулсан юм. Энэ жилийн Дэлхийн аваргын хамгийн урт барилдаан энэ байсан бөгөөд МУГТ Д.Сумъяа хүссэн төгсгөлөө хийж вазари үнэлгээ авснаар анх удаа Дэлхийн аварга болжээ. Ийнхүү  МУГТ, Олимпийн мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин Доржсүрэнгийн Сумъяа Медалиа ихэрлүүлсэн гавьяатуудын буухиаг үргэлжлүүллээ. Дэлхийн аварга цолыг хүртсэн МУ-ын хоёр дахь эмэгтэй жүдоч болсон Д.Сумъяа мөн Японы тамирчдын ялалтын цувралыг тасалдуулсан цорын ганц тамирчин болжээ.

 

Өнөөдөр 2 жингийн барилдаан болох бөгөөд эрэгтэйчүүдийн -81кг, эмэгтэйчүүдийн -63кг жингийн аваргууд тодорно. Эрэгтэй -81кг жинд манай улсаас ОУХМ О.Ууганбаатар барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогт Хятад – БНСУ-ын бөхчүүдийн аль ялсантай нь барилдах аж.

 

Харин эмэгтэй -63 кг жинд манай улсаас 2 тамирчин зодоглож байгаа. ОУХМ Б.Ганхайч нэгдүгээр тойрогт Киргизстаны тамирчин Момунова Мееримтэй оноолт таараад байна. Харин ОУХМ Б.Мөнгөнчимэг эхний шатны барилдаанаа Энэтхэгийн Сунибала Хуидромтой хийхээр болсон байна. Хэсгийн барилдаанууд 16:00 цагаас эхлэх бол шигшээ барилдаанууд 22:00 цагт болох юм.  

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үндэснийй ТВ хэрэг алгаа сар болгон мөнгө авдаг бж иймэрхүү юмыг гаргаж чадахгүй Псдаакуудад дэмий мөнгө өгмөөргүй бна
2017-08-31
Зочин:
sanal neg bna oo .odoo TV uud xeruul,xulgai deerem,dain baildaanaas oor yum garaxgaxaa bolij gants uzex uzuulex yum ni solongosiin savangiin duuriud l baix shiv dee...
2017-08-31
Зочин:
judo. mn l shuud gargad bolmoor baigaa yum daaa
2017-08-31
opeux:
Үнэхээр бахархаж бна. Шөнө сэтгэл хөдлөөд унтсангүй. Манай энэ олон ТВ гийнхэн ганц нь ч албан эрхийг нь аваад, аятайхан тайлбартай үзүүлчиж чадахгүй бгаам бх даа. ийш тийшээ орж, хүн амьтнаас гуйж, асууж байж арайхийж үзэж бна. Дэмий балай юм бол энэ ТВ нүүд яаж хунуурч бх болоо.
2017-08-31
Зочин:
sanal neg bna oo .odoo TV uud xeruul,xulgai deerem,dain baildaanaas oor yum garaxgaxaa bolij gants uzex uzuulex yum ni solongosiin savangiin duuriud l baix shiv dee...
иргэн:
Д.Сумъяагаар аа үнэхээр бахархаж байна.
2017-08-31