Өнөөдөр Монголын бөхчүүдийн салхийг хагалсан Л.Энхрийлэн хоёрдугаар тойрогтоо Японы тамирчин, 2017 оны Азийн АШТ-ий аварга Ёшида Цукасатай учраа таарсан. Барилдаан эхлээд 36 секунд өнгөрч байхад Японы бөх нэг вазари үнэлгээ авч чадсан.
Үлдсэн хугацаанд манай бөх үнэлгээ дутуу учраас зоригтой барилдахаас өөр сонголт үлдээгүй. Эсрэг тамирчин өөрийн давуу байдлыг мэдэрч байсан учраас манай бөхөд барьц өгөхгүй байлаа. Улмаар идэвхигүй барилдаан гаргасан гэсэн шалтгаанаар манай бөх нэг шидо торгууль хүлээж нөхцөл байдал улам хүндэрсэн. Ингээд барилдааны цаг дуусахад 1:08 секунд дутуу байхад эсрэг тамирчин хэвтээ барилдаанаас даралт авч манай бөхийг цэвэр яллаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |