“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Д.Сумъяа эхний барилдаандаа яллаа
2017-08-30

Өнөөдөр Будапештийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч МУГТ Д.Сумъяа Монголоос гаран барилдсан гурав дахь бөх болж татамид гарлаа. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөөд байсан юм. Ингээд хоёрдугаар тойрогт Францын бөх Ньето Присциллатай учраа таарсан. Түүний өрсөлдөгчийн хувьд Лондон-2012 зуны Олимпийн хүрэл, 2014 оны багийн ДАШТ-ий аварга, өнөө жилийн ЕАШТ-ий аварга тамирчин байсан юм. 1990,191 онуудад төрсөн нэг үеийн хоёр тамирчин ийнхүү ДАШТ дээр хоёрдугаар тойрогт учраа таарсан нь энэ байлаа.

 

 

Барилдаан эхнээсээ нилээн ширүүн өрнөх нь тодорхой байсан. Тиймдээ чч хоёр бөх хоёулаа нэг нэг шидог эхний нэг минутад авсан. Хоёр бөх хэн хэн нь алдаа гаргахгүйг хичээж, няхуур барилдаж байсантай нь холбоотой биз. Ингээд барилдаан ширүүн үргэлжилж байхад буюу барилдааны цаг дуусахад 2:20 секунд үлдээд байхад Францын бөх манай тамирчны ханцуйны барьцнаас үүрэх үедээ гарыг нь хөшиж, улмаар шүүгчид барилдааны бичлэгийг удаашруулж үзэн хэлэлцээд Францын бөхийг буруу техник гаргасан гэсэн үндэслэлээр хансоку макэ торгуулиар торгосон. Ингэснээр манай бөх шууд ялалт авлаа.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Alt avchlaa
2017-08-30
dsn:
sumiya ohin delhiin avraga bolloo, iim hund nuguu tom jip ,haus, baataraa uguh yostai shuu mgl.n nuur tsarai bolj delhiid tsuuraitlaa, mash shn barildsan ,yun nuguu jipeer bairaar boroo oruuldag teneg mangaruud , ene ohind l buhniig ug!
2017-08-30