Өнөөдөр манай бөхчүүдээс татамид хоёрдугаарт гарсан тамирчин бол эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзэж буй ОУХМ Г.Одбаяр. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойргоос барилдах хуваарьтай байсан. Түүний энэ өдрийн эхний учраа нь Саудын Арабын тамирчин Мухаммед Алхарби байлаа.
Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт манай тамирчны хувьд эхний учраа нь “зөөлөн боорцог” байсан гэж хэлж болно. Барилдааны эхнээс манай бөх санаачлагыг гартаа авч чадсан. Тиймдээ ч манай бөх барилдаан эхлээд 54 секунд өнгөрч байхад вазари үнэлгээ авсан. Эсрэг бөхийн цөмөрсөн хөлөнд мордоод давуу байдлыг авсан Г.Одбаяр удалгүй эсрэг тамирчныг хойш нь шидэж мэхээр унагаж хоёр дахь вазаригаа авч улмаар даралтанд шилжсэн. Ингээд цаг дуусахаас 1:51 секундын өмнө өрсөлдөгчөө цэвэр яллаа.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |