Будапешт-2017 жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдөр манай гурван бөх барилдах ёстойгоос эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Энхрийлэн хамгийн түрүүнд гарч барилдлаа. Манай бөх эхний шатандаа Казахстаны бөх Анна Казюлинатай учраа тааран барилдсан. Барилдаан эхлээд удаагүй байхад манай бөх өрсөлдөгчөөсөө үнэлгээ салгаж чадсан.
Ер нь барилдааны идэвхи манай бөх илүү байсан учраас өрсөлдөгч нь үүнээс удалгүй 2 ч шидо торгууль авсан. Энэ жил 19 настай залуу бөхийн хувьд өөртөө итгэлтэй барилдааныг үзүүлж байсан. Гэсэн хэдий ч барилдаан дуусахад нэг миунтын хугацаа үлдээд байхад хоёр бөхийн торгуулийн харьцаа 2:2 болсон. Тиймээс дахин торгууль авах эрхгүйгээр хоёр бөх үлдсэн цагаа дуусгах шаардлагатай болсон юм. Үүнийгээ ч сайн ухамсарласан манай бөх үндсэн цаг дуусахаас 8 секундын өмнө энгэр ханцуйн барьцнаас үүрэх мэх хийж өрсөлдөгчөө цэвэр яллаа.
Б. Энх- Амгалан
Уншиж байна |