Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний шилдэг оролцогчдын нэг Израйлийн Маккаби Тел Авив шинэ улирал эхлэхээс өмнө хүчээ зузаатгасаар байна. Өнгөрсөн 7 сард Майами Хитийн экс хамгаалагч Норрис Коулыги эгнээндээ нэгтгэсэн тэд сэлгээний хүчээ үлэмж хэмжээгээр нэмжээ. Багийн удирдлагууд өчигдөр Беларус төвийн тоглогч Артём Параховскийтой 1 жилийн гэрээ байгуулдснаа албан ёсоор зарласан байна.
Энэ жил 29 настай А.Параховский Европиын сагсанбөмбөгт тун их туршлага хуримтлуулсан нэгэн. Сүүлийн 3 улиралд дараалан Оросын лиг тоглож байсан тэрбээр эхлээд Нижный Новгород дараа нь Уникс Казань багуудад тоглосон юм.
Өнгөрсөн жил Уникс Казань багийн нэрийн өмнөөс Евролигт 29 тоглолт хийсэн тэрбээр 28 удаа гараанд гарч, 11.3 оноо, 5.1 самбараас бөмбөг авалт дунджилсан байна. 2.11м өндөр, 122кг жинтэй аварга эр Израйлийн багт ирснээр Америкийн төвийн тоглогч Алекс Тайсын сэлгээнээс босч тоглох өндөр магадлалтай байна.
Г.Баяраа
Уншиж байна |