“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Ч.Аззаяа тэмцээнээ өндөрлүүллээ
2017-08-29

Будапешт-2017 жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр дэлхийн аваргын татами дээр манай улсыг төлөөлж гурван тамирчин барилдах ёстойгоос эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Ч.Аззаяа гаран барилдлаа.

 

Тэрбээр эхний барилдаанаа ОХУ-ын бөх Юлия Казаринагийн эсрэг хийсэн юм. Барилдааны эхнээс манай бөх өөртөө итгэлтэй сайхан барилдааныг үзүүлж, өрсөлдөгч тамирчнаас илүү санаачлагатай байсан тул 2 ч торгуулийг ОХУ-ын тамирчинд өгүүлж чадсан. Ингээд дахиад ганцхан шидо торгууль өгүүлбэл ялах ёстой байсан юм. Гэсэн хэдий ч үндсэн цагт хэн хэн нь үнэлгээ авч чадаагүй. Улмаар алтан онооны барилдаанд манай бөх хүч үзэх болсон юм. Нэмэлт цагт эсрэг тамирчин илүү санаачлагатай байснаар 1:38 минут өнгөрч байхад шийдсэн мэх хийж манай бөхийг цэвэр яллаа.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
zocnin:
yamar ch baritsgui hudlaa segsegneed l baisan
2017-08-29