“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Б. Хорлоодой эхний даваагаа авлаа
2017-08-29

Будапешт-2017 жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр дахь өдрөөрөө үргэлжилж байна. Энэ өдөр дэлхийн аваргын татами дээр манай улсыг төлөөлж гурван тамирчин барилдах ёстойгоос эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд U18 ангилалын Азийн АШТ-ий аварга Б.Хорлоодойхоёр дахь тамирчин болж дэвжээнд гарсан.

 

Түүний эхний учраа бөх нь Доминикан улсын бөх Дэ Жэсүс Диана байлаа. Барилдааны эхнээс манай бөх санаачлагыг гартаа аван барилдаж байсан юм. Манай бөхийн хувьд энэ жил 19 настай залуу бөх юм. Тиймдээ ч зоригтой сайхан барилдаж байлаа. Ингээд барилдаан дуусахад 1 минут 53 секунд үлдээд байхад манай бөх өрсөлдөгчөө цэвэр ялснаар тэмцээний эхний даваагаа авлаа. Тэмцээний хоёрдугаар тойрогт манай тамирчин Румын улсын бөхтэй барилдана.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин