Өнгөрсөн улиралд тэсрэлт хийж чадсан Францын аварга Монако клубын залуус энэ зуны туршид эрэлттэй байлаа. Килиан Мбаппегийн араас Дэлхийн шилдэг клубүүд хошуурч байхад залуу хагас хамгаалагч Томас Лемарын араас дутахааргүй олон багууд хөөцөлдөж байсан юм.
Тэгвэл Т.Лемарын төлөө бас нэгэн шинэ санал ирсэн нь Английн Ливерпүүлээс очжээ. Францын шигшээ багт дуудагдан аль хэдийнээ 6 тоглолтыг хийгээд байгаа 21 настай залуугийн төлөө Хотон шувуунууд 55.5 сая фунт санал болгосон гэнэ. Гэхдээ Монако клубын удирдлагууд Ливерпүүлийн уг саналыг хүлээн авах магадлал бага. Учир нь тус баг яг одоо Килиан Мбаппегийн наймааг хэлэлцэж байгаагаас гадна, өнгөрсөн улирлын гол тоглогчид болох Бернардо Силва, Бенжамин Мэнди нарыг Мансити рүү, Тьемуэ Бакаёоког Челси клуб рүү үдээд байгаа.
Томас Лемарын төлөө өнгөрсөн зуны турш Английн Арсенал клуб хөөцөлдсөн ч бүтэлгүйтсэн. Мөн Испанийн Барселона клуб түүний төлөө 30 сая фунт төлөөд татгалзсан хариу сонссон удаатай.
Г.Баяраа
Уншиж байна |